Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчиллээ
2015-05-26

2014 онд Зам тээврийн сайд, Байгаль орчин, ногоон хөгжлийн сайдын хамтарсан тушаалаар“Усан замын тээврийн хэрэгсэлд техникийн болон экологийн хяналтын үзлэг хийх, тоог бүртгэх хөтлөх, улсын дугаар олгох журам”-ыг шинэчлэн батлагджээ.

 

Энэ талаар өнөөдөр Зам тээврийн яамны мэргэжилтнүүд мэдээлэл хийлээ.

 

Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээг шинэчилсэнтэй холбогдуулан усан замын тээврийн хэрэгсэл эзэмшигч, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг энэ сарын 25-наас ирэх зургаадугаар сарын 20-ны дотор  Зам тээврийн яамны харъяа Далайн захиргаанд хандан гэрчилгээгээ солиулахыг анхааруулж байгаа аж.

 

Хугацаандаа усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ шинэчилж амжаагүй иргэд ирэх зургаадугаар сарын 25-аас долдугаар сарын 25-ны дотор Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд энэхүү үйлчилгээнд хамрагдах боломжтойг Зам тээврийн яамны мэргэжилтнүүд онцолж байна.

 

Түүнчлэн, Монгол улсад хэрэглэх аврах хантаазны MNS ISO 12402-4:2014 стандартыг 2014 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Стандартчиллын үндэсний зөвлөлийн хурлаар


Үндэсний стандарт болгон зарласан тул стандартад нийцсэн аврах хантааз хэрэглэж заншихыг нийт усан замын тээврийн хэрэгслийг эзэмшигч, үйлчлүүлэгч нарт анхаарууллаа.

Усан замын тээврийн хэрэгслийн гэрчилгээ /хуучин, шинэ/

MNS ISO 12402-4:2014 стандарттай аврах хантааз

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин