Монголд өвөрмонголчуудын эрх зөрчигдөж байна гэв
2015-05-26

Монгол Улсад элэг нэгт, Монголоо гэсэн сэтгэлтэй өвөрмонгол иргэдийн эрх зөрчигдөж байгаа талаар “Монгол хүн монгол хүндээ туслая” төрийн бус байгууллага болон Хохирогчдын холбооны тэргүүн Х.Оюунцэцэг нар мэдээлэл хийлээ.

 

Өнөөдөр 1000 орчим өвөрмонгол иргэн Монголд ажиллаж, сурч байгаа. Өвөрмонгол хүнийг шуудайтай мөнгө шиг харж байна хэмээн Иргэний нийгмийн байгууллагынхан ярилаа. Гэтэл тэд Монгол ирээд ад үзэгдэж, эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирдог хэмээн Өвөрмонголчуудын эрхийг хамгаалахын төлөө тэмцдэг “Дэлхийн монголчуудын өв сангийн холбоо” ТББ-ын зөвлөх, сэтгүүлч Ч.Мөнхбаяр  онцоллоо.

 

Тухайлбал, "Хөлөнбуйр аймгаас ирсэн С.Билигбаатарыг Монголын гурван иргэн хужаа хэмээн зодсон бөгөөд амиа аврахын тулд тэрээр хоёр давхараас үсэрч хугархай хөлтэй цэргийн ангийн хашааг давжээ. Түүнийг цэргүүд барьж аван түргэн дуудахад эмч нь нутагтаа очиж яаралтай мэс засал хийлгэхгүй эд эс нь үхжиж байна гэжээ.

 

Гэтэл түүнийг хэргээс мултрахын тулд хөлөө хугалж, биеэ хөх няц болгож өөрийгөө гэмтээсэн, цэргийн анги руу нэвтэрсэн хэмээн хэрэгт холбогдуулах гэж байхад нь хүний эрхийг хамгаалагчид хэргийг нь хэрэгсэхгүй болгуулж нутаг руу нь явуулсан. Мөн тэрээр хүчнийхнээс амь аврагдахын тулд гомдолгүй гэж мэдэгдээд, хохирч үлдсэн гэдгийг онцолсон юм.

 

Түүнчлэн, сэтгүүлч Ч.Мөнхбаярыг Өвөрмонголчуудыг өмөөрлөө хэмээн олны танил нэгэн этгээд алхам тутамд нь мөшгиж, заналхийлэх болсон талаар ярьсан юм. 

 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Mongold edleh erh ni mongoliin uugan eh orondoo amidarch baigaa huniihees uur baih ni zuin hereg! Malgai tavibal manaih,margaash bol tanaih gej ug baidaag...uvur mongolchuud ehleed l ih hultsengui buhultsuud l...daraa ni mungujuud haahaltsaad l...zuv zugeer baihad ni hen zodoh uym be?! Tiim uym bol mongold baih hereg baina uu?!
2022-11-25
Zocnin:
Odoohon tednees uucnlal huscn bdliig sain bolgohgui bol bidni mongolcnuud owormongold ocnood ad uzegdej baraa awsan cn ondor uneer awdag bolno shuu
2022-11-18
Зочин:
Uvurmongold bidniig yaaj uzdg v. Alham dutam l segserch holgoh gsen humuus bdg bizdee. Bidniig saihn blgadg umuu
2015-05-26
Zochin:
undesten hoorond yas haysan medeelel tavij bichij yarihaa bolimoor yum
2015-05-26
Зочин:
mongolchuud bid chini yamar khumuus bolchikhood busad undesten ,ulsyn irgediig ad uzdeg ,goochildog yum be ? udur tutmynkhaa kheregtseenii uchuukhen zuileech khiiji chadakhguy baiji ichiji ukhmeer yum , yadaji khir toosguy yawji surchikhaad , uls ornykhoo engiin asuudlyg shiideed surchikhaad olon yum yarikh yumsan
2015-05-26