Ядуурлыг бууруулна
2015-05-26

Мянганы сорилтын корпорацийн Ерөнхийлөгч, хатагтай Дэйна Хайд тэргүүтэй төлөөлөгчид манай улсад айлчилж байна. Уг айлчлалын хүрээнд ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн, Мянганы сорилтын корпорацийн Ерөнхийлөгч, хатагтай Дэйна Хайд нар сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм.

 

 

Монгол Улс АНУ-ын Мянганы сорилтын корпорацитай хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор 20141 онд шалгарсан билээ. Эдүгээ Засгийн газраас АНУ-ын МСК-тай хоёрдахь компакт гэрээг байгуулах асуудлаар хэлэлцээ хийх, хэрэгжүүлэх төслүүдийг тохиролцох ажлыг хариуцсан Ажлын хэсэг, компакт гэрээг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний ажлын албыг байгуулан ажиллаж байгаа. МСК-ийн зүгээс хоёр дахь компактыг харьцангуй цөөн тооны улстай байгуулдаг байна. Иймээс хоёр дахь компактыг хэрэгжүүлэх улс оны хувьд тавигдах шаардлагууд нэмэгддэг аж.

 

ГХ-ийн сайд Л.Пүрэвсүрэн:

МСК-ийн багууд манай улсад эхний шатанд хэрэгжсэн ажлын талаар удаа дараа ирж танилцаж байгаа. Монгол Улс бие даасан эдийн засгийн хөгжлийг хангах, сайн засаглалыг хэрэгжүүлэх, хуулийг мөрдөх, хүний эрх ардчиллын замаар тууштай явж байгаагийн илрэлийг үнэлж АНУ МСК-ийн  хоёр дахь шатны компакдаа шалгаруулсан байх. Эдийн засгаа цаашдаа биеэ дааж авч явж чадвартай гэсэн үүднээс хоёр дахь компакт гэрээг байгуулсан. Гэрээ байгуулагдсанаар нийтдээ 7 жилийн хугацаанд үргэлжилнэ гэлээ.

 

 

Мянганы сорилтын корпорацийн Ерөнхийлөгч, хатагтай Дэйна Хайд:

-АНУ Монгол Улсын түнш хэвээр байна гэдгээ батлан илэрхийлсээр байна. Үүний тод жишээ нь МСС Монгол Улстай хоёр дахь компакт гэрээ байгуулах шийдвэр гаргаснаар илэрч байна. Бид хоёр дахь компакт гэрээг боловсруулах үйл ажиллагааг эхэлж байгаа энэ үед МСС эдийн засгийн өсөлтөөр дамжуулан ядуурлыг бууруулахыг гол зорилгоо болгон ажиллана. Энэ цаг мөч Монгол  Улсын эдийн засгийн өсөлтийн чухал үе тохиож байна. МСС эдийн засгийн өсөлтийг дэмжихдээ хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтыг татах зорилт тавьж байдаг юм. Би Монгол Улсад анх удаа айлчилж байна. Энд ирээд Монгол Улсын хөгжил, эдийн засгийн боломж, МСС-гийн анхны компакт гэрээний үр дүнтэй танилцах боломж олдлоо. Би Монголын ард түмний сэтгэл зүрхний дуудлага, эрч хүчээр үнэхээр бахархаж, сэтгэл хөдөлснөө хэлэхэд таатай байна гэлээ.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин