Энэтхэгт 600 хүн амиа алджээ
2015-05-26

Энэтхэгийн хойд мужуудад хэт их халж буйгаас ганцхан өдрийн дотор 100 хүн амиа алдсан тухай “CNN” агентлаг мэдээллээ. Андрха Прадеш мужийн нөхцөл байдал хүндэрчээ. Амиа алдагсдын ихэнх нь тус мужид бүртгэгдсэн байна. Мужийн удирдлагууд халуунтай тэмцэхээр олон ажил хийж буй ч харамсалтайгаар нэг цагт 10-15 хүн наранд цохиулж амиа алдсаар байна.

 

Мужийн 80-аас дээш насны таван иргэн халууны улмаас даралт нь хөөрч, амиа алдсан байна. Мужийн ихэнх хэсэгт сүүдрэвч байрлуулсан ч хулгайчид мөнгө олох зорилгоор сүүдрэвчийг хулгайж, өндөр үнээр зарж байгаад баригджээ. Гол мөрөн ачааллаа даахаа болж, ундны усны хомсдол үүссэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
100 хүн юм уу, 600 хүн юм уу?
2015-05-26