Шүүхийн буруугаас иргэд хохирч байна
2015-05-26

"Хүсэл зорилгоо нэгтгэе" Үндэсний хөдөлгөөн, "Иргэдийн шударга шүүх" ТББ-аас өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

 

Тэд хууль шүүхийн буруутай үйл ажиллагаанаас болж иргэд болон аж ахуйн нэгж хохирч байна хэмээн мэдэгдлээ.

 

Энэ талаар "Иргэдийн шударга шүүх" ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт  "Шүүх шударга ажиллаж чадахгүй байна. Хэн нэгэн эрх мэдэлтэн, мөнгөний өмнө толгой бөхийлгөж байна. Үүний жишээ олон бий. Би энд хэдэн жишээ дурдъя. "Сэлэнгэ хангай" ХХК, "Мон-Апи" ХХК, ХААН банкны дунд маргаан үүсээд 10 гаруй жил болж байгаа. Гэвч эл маргааныг Монголын шүүх эцэслэн шийдвэрлэж чадсангүй. Асуудал нь тодорхой байхад яагаад үүнийг шийдэж яадахгүй байна гэдгийг цаана эрх ашиг, мөнгө явж байна.  Мөн иргэн Төмөрхуяг "Энүүжин ХХК"-д инженерээр ажиллаж байсан бөгөөд тухайн үед сайн ажилласан хэмээн компаниас нь байраар шагнасан байдаг. Гэтэл "Энүүжин ХХК" хэдэн жилийн дараа ажилтнаасаа өгсөн байраа буцаан авахаар шүүхдэж эл хэргийг дээд шүүхээс анхан шатны шүүх рүү буцаасан ч үүнийг шийдэлгүй удаасаар байна. Энэ мэтчилэн жирийн иргэн хохирдог явдал байсаар байна. Үүнийг гацаанаас гаргах цаг нь болсон" гэсэн юм.

 

Б.Дэжид 

Shuud.mn
Сонин хачин
irgen:
ene haan bankiig yagaad shalgadaggui um be???? irged mash ih medeelel hiideg ene banknii luivariin tuhai,,,,minii ner deer hyrtel hyn credit cart zahialchihsan heregleed sariin medeelel ni nadad ireed baina, daanch gadaadad baigaa bolohoor gaihaad l suuj baina,,,ochij baigaad estoi hohirloo hed dahin tolyylnee ene luivarchin bankaar,,,,hamgiin sonin ni bi hezeech ene bankind dans neelgej yzeegui baihad minii nereer neg hyn cart heregleed baidag,,,,zagdaa ene metiin gemt heregiig shalgaach !!!!, estoi yzej tarna daa ene banktai
2018-11-08