”Драм 4” аялан тоглолтоо эхэллээ
2015-05-27

УДЭТ-ын авьяаслаг, залуу уран бүтээлчдээс бүрдсэн “Драм 4” хамтлагийн залуус Европын орнуудад тоглох аялалаа эхэлжээ.Тэд хамтлагийнхаа 10 жилийн ойг тохиолдуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ Европт ажиллаж амьдарч байгаа монголчууддаа уран бүтээлээ хүргэхээр явж буй юм.

 

Хамтлагийнхны эхний тоглолт энэ сарын 29-нд Шведийн Стокгольмд болно. Түүний дараа тэд Англи, Швейцарь Франц, Бельги, Герман, Чех, Австрид суугаа монголчууддаа тоглолтоо толилуулахаар төлөвлөжээ. 

 

Харин өчигдөр Туркын Станбул хотноо очсон байна.

Турк Станбул хот. Чөлөөт бөхийн эмэгтэй тамирчидтай хамт

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин