Хэт халууны улмаас 800 хүн амиа алджээ
2015-05-27

Энэтхэгийн хойд хэсгийн Андрха Прадеш мужид +45 хэмээс дээш хэт халуун болж байна. Хэт халууны улмаас өнөөдрийн байдлаар 801 хүн амиа алдаж, 2500 хүн наранд цохиулж, эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн ихэнх нь өндөр настнууд гэнэ. Мужийн удирдлагууд өндөр настан, бага насны хүүхэд, жирэмсэн эхийг гэрээсээ гарахгүй байхыг анхааруулж, тэднийг оройн 18.00 цагаас хойш гэрээсээ гарахыг зөвшөөрчээ. Андрха Прадеш мужийн ихэнх барилга байгууламж 1-2 давхар учир хүмүүс сүүдэр бараадах боломжгүй байгаа хэмээн “India post” мэдээлсэн байна.

 

Улсын мөнгөөр байгуулсан сүүдрэвч, усан оргилуур, сэнс зэрэг хулгайчдын гол бай болж байгаа учир амиа алдагсдын тоо эрчимтэй нэмэгдэж байгаа гэнэ. Халуунаас зугтаах гэсэн иргэд автобус, такси, метро, галт тэргэнд олноороо үйлчлүүлж, улмаар ачаалал ихэссэний улмаас иргэд бүтэж үхэх аюулд оржээ. Тус улсын цаг агаарын хүрээлэнгээс мэдээлснээр “Хойд мужуудад үргэлжилж буй хэт халуун ирэх сарын 5-6 хүртэл үргэлжлэх болно” гэсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин