Хүчирхэг эмэгтэйчүүдийг канцлер тэргүүлэв
2015-05-27

“Forbes” сэтгүүл энэ оны хүчирхэг 100 эмэгтэйг тодруулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Уг жагсаалтыг Германы Канцлер Ангила Меркель тэргүүлжээ. Тэрбээр 2012 оноос хойш тус жагсаалтыг тэргүүлж байна. Санал асуулгаар өнгөрсөн оноос энэ оны хагас хүртэл хийж бүтээсэн ажлаараа бусдыг манлайлж, олон нийтийн хайр хүндэтгэлийг хүлээсэн хүчирхэг эмэгтэйчүүдийг тодруулдаг билээ.

 

Канцлер Украины хямралыг зогсоохын тулд “Нормандын дөрвөл”-ийг цуглуулж, өнөөдрийг хүртэл сөргөлдөөний бүсэд хүчин төгөлдөр хэрэгжиж буй “Минск 2” гэрээ байгуулахад голлох үүргийг гүйцэтгэсэн хэмээжээ.

 

Харин удаах байруудад АНУ-ын тэргүүн хатагтай асан Хилари Клинтон, “Гейтс, Милинда” сангийн тэргүүн Миланда Гейтс, Байгаль орчин хамгаалагч Жанет Уеллен, “General Motors” группийн тэргүүн Мари Барра, Олон улсын валютийн сангийн тэргүүн Кристане Лагарде, Бразилийн Ерөнхийлөгч Дильма Руссафф, “Yahoo”-ийн захирал Шерил Сандберг, “Google”-ийн хувьцаа эзэмшигч Сусан, АНУ-ын тэргүүн хатагтай Мишель Обама болон Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Пак Ын Хэ нар жагссан байна.

 

Олны танил урлаг соёлын эрхмүүдээс дуучин Тэйлор Свифт 64 дүгээр байрт жагссан байна. Харин жүжигчин Анжелина Жоли, дуучин Бейонси нар энэхүү жагсаалтад багтаагүйд олон хүн дургүйцлээ илэрхийлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин