Тэтгэврийн зээлийн хүүг бууруулахыг шаардав
2015-05-27

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо өнөөдөр хуралдах байсан боловч хойшиллоо. Тус байнгын хорооны хуралдаанаар “Төрөөс тэтгэврийн шинэчлэлийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх байсан юм. Гэвч уг асуудлыг хэлэлцэх үед МАН-ын бүлгийн гишүүд хуралдааныг  орхин гарсан юм. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Я.Содбаатар мэдээлэл хийлээ. 

 

Я.Содбаатар гишүүн “Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдээллийг сонсох байсан. Одоогоос 20 гаруй хоногийн өмнө манай байнгын хороогоор Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн мэдээллийг сонсох үеэр тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлаар 14 хоногийн хугацаатай санал боловсруулж оруулж ирэхийг үүрэг болгосон. 14 хоногийн хугацаа нь өнгөрөөд, дахиад 14 хоног болж байна. Нийтдээ 20 гаруй хоног өнгөрч байна. Тиймээс байнгын хорооноос хугацаатай үүрэг болгосны дагуу холбогдох яам тэтгэврийн зээлийг бууруулах асуудлаарх саналыг оруулж иртэл байнгын хорооны хуралдаан орохгүй. Энэ долоо хоногт юм уу эсвэл дараа долоо хоногт хуралдах байнгын хорооны хуралдаанаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах асуудлыг оруулж ирж хэлэлцүүлсний дараа хуралдаанд оролцох боломжтой.

 

Арилжааны банкуудад тэтгэврийн зээлийн хүү 18-24 хувьтай байна. Өнөөдөр нийт тэтгэвэр авагч 200 гаруй мянган иргэдийн 90-ээд хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Тэтгэврийн зээлтэй холбоотой хэд хэдэн асуудал байгаа юм. Тухайлбал, нас барсан хүний тэтгэврийн зээлийг үр хүүхдүүд нь төлж байгаа гэх мэтчлэн зээлтэй холбоотой банкин дээр явж байгаа олон асуудал байна. Тиймээс энэ асуудлыг хариуцаж байгаа НДЕГ, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл шийдэл гарах хэрэгтэй гэсэн шаардлагыг тавьж байна" гэлээ.

 

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Эрүүл мэндийн онлайн зөвлөх:
Даралт бууруулж энерги тэнцвэржүүлэгч аппарат. Артерийн даралтыг тэнцвэржүүлж, өвдөлтийг намдаана, толгой эргэх болон гар утас компьютор байнга хэрэглэдгээс үүсэх таагүй мэдрэмжүүдийг арилгана. Даралт огцом өсөж, бууж сандаргасан үед даралтыг нам буулгаж, тэнцвэржүүлэх зэрэг түргэн тусламж үзүүлдэг . Энэ хэрэгсэл нь хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс ахуйд хэрэглэхэд найдвартай, чанартай гэж үнэлэгдсэн. Америк , Франц, Швейцар, Сингапур зэрэг орнуудад зохион байгуулагдсан үзэсгэлэнгээс 8 удаагийн гран-при шагнал хүртсэн. Үйлчилгээ 1. Даралтыг зохицуулна. а. Толгойн хэсгийн цэгүүдээр б. Хоёр гарын хурууны үзүүрийн цэгүүдээр в. Зүрхний орчимд нөлөөлөх замаар г. Гарын бугуйн дээрх цэгүүдээр 2. Үс уналт халцралт уналтыг зогсоох, удаашруулах 3. Толгой өвдөлтийг намдааж тархины үйл ажиллагааг сайжруулна 4. хэсэг газрын өвдөлтийг намдаана 5. Арьс гоо сайханд таатай нөлөө үзүүлнэ 6. Өөрөө өөртөө иллэг, массаж хийж хурдан хугацаанд хуянгаа буулгана. Эрүүл мэндийн зөвлөх утас 94448
2015-05-27
Зочин:
Энэ тэнэг аль нийгэмд амьдарч байгаагаа ч мэддэггүй юм байх. Банк тэнэг биш учир тэтгэвэрийн зээлийг 6 сарын тэтгэвэртэй тэнцэх хэмжээтэй өгдөг бөгөөд тэтгэвэр авагч нь нас барсан тохиолдолд 6 сарын тэтгэмжтэй тэнцэхийг өгөөд хаадаг юмаа. Нас барсан хүний өрийг төлөөд сууж байдаг тэнэгийг банк олох уу Битгий ингэж хөгшин настай хүмүүсийн толгойг эргүүлэх гээд тэнэгт Одоо та нарт хууртдаг хүн байхгүй
2015-05-27