Орос орны төлөө үхэхэд бэлэн
2015-05-27

Францын нэрт жүжигчин Жерар Депардье 2013 онд иргэншилээ сольж, ОХУ-ын иргэн болсон юм. Тэрбээр Ерөнхийлөгч В.Путинээс паспортоо гардан авсан бөгөөд өнөөдрийг хүртэл Сочи хотноо гэр бүлийнхээ хамтаар амьдарч байна. Иргэншилээ сольсноос хойш  Жерар Депардье ямар ч хэвлэлд ярилцлага өгөөгүй бөгөөд өчигдөр Оросын 14 сувагт ярилцлага өгсөн тухай “www.themoscowtimes.com” мэдээллээ.

 

Тэрбээр “Би Орос орны төлөө үхэхэд бэлэн байна. Би Орос хүн. Энэ улсын бүх хүмүүс хүчирхэг, дайчин. Өдөр бүр би оросуудаас эрч хүчийг мэдэрч, бахархаж явдаг. Хэрвээ надад боломж олдвол Орос орон, орон хүмүүсийн төлөө амиа өргөхөд бэлэн” гэж хэлжээ.

 

Жүжигчин мөн “Францад амьдарч байхдаа хэзээ ч эрх чөлөөтэй байгаагүй” хэмээсэн байна.  Тэрбээр Украины зүүн хязгаарын талаар байр сууриа илэрхийлсэн бөгөөд Оросын талыг баримтлагчдыг “жинхэнэ эх орончид” гэж дүгнэжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
хэхэ:
тэгээд үхээч
2015-05-28
Зочин:
chinii jild olson say ebrogoos chini 700000inn tatbart abval chi mongold baih uu
2015-05-27
чааваас даа жерар:
Хүний шунал нээрээ хүнийг хүн биш болгох юм даа.Францын нэрээр алдаршиж баяжиж од болчихоод татвар төлөхгүйн төлөө эх орноо орхиж... нээрээ гутамшиг юмааа.Эхнээсээ оросоос эхэлж жүжигчнээ хийгээд явсан бол өдийд ийм байх уу?аягүй бол алкааш болоод чадарчих ч юм бил үү?өчүүхэн ч эрээ дээ.манай хулгайчууд канад америкт очоод ингээд зогсож байж чадна шүү.
2015-05-27
haku:
francdaa tatvaraa nuun daragduulsn hergeesee bolj orost durvesen jujigchin gj sonsson unen yum bn
2015-05-27
Зочин:
Унэн л хэлсэн бна шдээ
2015-05-27
M:
Алдарт жүжигчин бөгс долоон доошоо орж ..
2015-05-27
Зочин:
Мундаг юмаа.
2015-05-27