Оюуны өмчийн газарт шалгалт хийж байна
2015-05-27

Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг Оюуны өмчийн газарт хяналт, шалгалт хийж байна. 

 

Тодруулбал, авлигын эсрэг үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлэх, авлигаас урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны үр дүнг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг авах, арга зүйн удирдлагаар хангах, авлига, ашиг сонирхлын зөрчлийн эсрэг хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор Оюуны өмчийн газарт ажиллаж байна.

 

Оюуны өмчийн газар нь төрийн байгууллагуудын 2014 оны авлигын эсрэг үйл ажиллагаанд хөндлөнгийн шинжээчдийн багаас хангалтгүй үнэлгээ авсан учир ийнхүү анхааран ажиллаж байгаа аж.

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Оюуны өмчийн газрын мэргэжилтэнгүүд нь мэдлэг муутай чадваргүй хүмүүс ажилладаг. Өөрсдийн шалгуураараа шалгаад, бүртгээд, гэрчилгээ өгчихөөд тун удалгүй маргаан таслах комиссынхон нь өгсөн гэрчилгээгээ цуцлаад хүчингүй болгочихдог юм. Тэд олон байгууллага хүмүүсийн цаг хөдөлмөрийг ийм байдлаар үргүйдүүлж төрийн нэр бариад сууж байх юм.
2015-05-29
Зочин:
Ашгүй дээ. оюуны өмчийг үнэлдэг болох нь дээ.
2015-05-28