”Академийн дээд шагнал”-ыг ирэх сард гардуулна
2015-05-27

Монголын кино урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Mongolian Academy Awards” буюу "Академийн дээд шагнал" гардуулах ёслолын үйл ажиллагаа ирэх сарын 7-нд Шангрила зочид буудалд болно.

 

Монголын үндэсний кино урлагийн академиас Монгол Улсад кино урлагийг хөгжүүлэх, монгол киног дэлхийн түвшинд хүргэх, кино урлагийн салбарт ажиллаж буй залуу уран бүтэээлчдийг дэмжих, киногоор дамжуулан үндэсний онцлог соёл, түүхийг олон нийтэд таниулах зорилгоор тав дахь жилдээ зохион байгуулж байна.

 

Энэ жил кино урлагийн 80 жилийн ой тохиож байгаа учраас наадмыг агуулга, зохион байгуулалтын хувьд сонгодог талаас нь хийх зорилготой ажиллаж байгааг зохион байгуулагчид нь хэлж байна. Монголын Үндэсний кино урлагийн академийн тэргүүн, кино найруулагч Б.Цогтбаяр, “Академийн дээд шагнал" гардуулах анхны наадмаас өдийг хүртэл олон сайхан залуучууд Монголын кино урлагт хүч түрэн орж ирж байна.  Тэдгээр уран бүтээлчдийг төр бодлого, санхүүгээр дэмжин, шинээр гарах гэж байгаа киноны хуулиндаа оюуны өмчийн хулгайн талаар тусгаж, эрүүгийн хариуцлагын хэмжээнд авч хэлэлцэх, дэлгэцийн бүтээлд өөрийнхөө хуримтлуулсан баялаг, санхүүгээсээ өглөгийн гараа сунгаж байгаа аж ахуйн нэгжийг урамшуулах тухай заалтыг тусгаж өгөөсэй гэж хүсч байна. Энэ хоёр  заалт орчихвол манай монголын кино урлаг өөдлөх болно” гэв.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин