Кабул хотноо онц байдал тогтоов
2015-05-28

Афганистаны хэт даврагч “Талибан” бүлэглэлийн дайчид Кабул хотноо байрлах хэд хэдэн элчин сайдын яамны гадна халдлага зохион байгуулж, 11 хүний аминд хүрсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Хэт даврагчид цагдаа нартай тулалдаж, Кабул хотноо эмх замбараагүй байдал үүссэн байна.

 

Талибанчууд хотын төвд байрлах Захиргааны байрыг эзлэхийг санаархжээ. Зургаан цаг орчим үргэлжилсэн тулааны дараа Кабул хотноо хөл хорио тогтоож, онц байдал зарлах тушаалыг Ерөнхийлөгч Ашраф Гани гаргажээ.

 

Кабул хотын цагдаагийн дарга Абдул Рахими “Хэт даврагчид өдөр бүр халдлага үйлдэж, олон зуун хүнийг айдаст автуулж байна. Цагдаа нар дөрвөн хэт даврагчийг устгасан. Олон цагийн турш үргэлжилсэн тулааны дараа тэд ухарч, цагдаа, хүчнийхэн хотод хяналтаа тогтоосон. Одоогоор хотын төвүүдэд зэвсэглэсэн цэргүүд хамгаалалтад гарсан” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин