“Тавантолгой”-г нууцаар хурдан хэлэлцье гээд байна
2015-05-28

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. УИХ-ын дарга З.Энхболд хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг танилцуулан батлав. Чуулганы хуралдаанаар 10 гаруй асуудлыг хэлэлцэхэр төлөвлөжээ. Хуралдаан эхлэхийн өмнө УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин:

 

-“Тавантолгой”-н төслийг хэзээ хэлэлцэх вэ? УИХ-д өргөн барьснаас хойш сар илүү  хугацаа өнгөрлөө. Засгийн газар нь УИХ-аар хэлэлцэж өгөөч гээд өргөн барьсан байгаа. УИХ дээр ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэгт голдуу “Тавантолгой”-г эсэргүүцэх бодолтой хүмүүс багтсан байгаа. УИХ-аар хэлэлцүүлээд төслийг дэмжих, үгүйг  нь шийдмээр байна. Бид асуудлаа шийдэж чадахгүй болохоор хүссэн хүн бүхэн үүн рүү өөр өөрийнхөө саналыг дур дураараа хэлж байна. Л.Эрдэнэчимэг нь дахин тендэр зарлана гээд мэдэгдэл хийж давхиад байгаа хэмээлээ. Үүнд УИХ-ын дарга З.Энхболд:

 

-“Тавантолгой”-н төслийг нууцаар хэлэлцэнэ. Та нууцаар хурдан хэлэлцье л гэж яриад байна. “Тавантолгой”-н асуудалд хандаж байгаа нь сайн хэрэг. Олон түмэн саналаа хэлж байг. Болохгүй юм байхгүй. Ажлын хэсэг ирэх долоо хоногт “Тавантолгой”-н төслийг хянасан дүгнэлтээ оруулж ирэх байх хэмээв.

 

Ингээд УИХ-ын чуулганы хуралдаанаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэн эхэллээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
zochin:
tawan tolgoig hudulgumuur bna hojuul Enhboldoo
2015-05-29
Зочин:
Ardiin namiinhan chichirch bgaa ni argagui uchir ni sv. Batbold s.bayr hoyr ni bgaa bolohoor
2015-05-28
zochin:
Zaaval hen negend ogoh estoi yum uu? Ulciin medeld uldeegeechee hurdan shiidchihgui bol shulsee goojuulsan yumnuud zondoo l baih shig bna6.
2015-05-28
Buyanaa:
TT Hurdan hudulguuchee boljmoruudaa... Naad erguu Erdenchimeg, Gatsaadag Ganbaa, Uhraadag Uyanga NTR jujigendee het avttsan yavaad bnashdee......
2015-05-28
Зочин:
hurdan yum hiideg heddee uguuch.
2015-05-28
demjine:
TT hurdan heleltseed demj
2015-05-28
МАН:
ТАВАН ТОЛГОЙГ ЭМ СИ ЭС , ХҮНДЭТ ОДЖАРГАЛ НОЁНТОНД ЯАЖ Ч БАЙСАН ӨГНӨ ШҮҮ.
2015-05-28
Зочин:
ТАВАН ТОЛГОЙГ ЭМ СИ ЭС ГЭДЭГ ОДЖАРГАЛ МАНГАСТ ЯАСАН Ч ӨГЧ БОЛОХГҮЙ ШҮҮ.
2015-05-28