Польшоос тусламж хүсэв
2015-05-28

Украины Ерөнхийлөгч Петр Порошенко Польшийн нийслэл Варшав хотноо төрийн айлчлал хийж буй тухай “TASS” агентлаг мэдээллээ. Тэрбээр энэ сарын 27-28-ны өдрүүдэд Польшид айлчлах бөгөөд өчигдөр тус улсын шинэ Ерөнхийлөгч Ажней Дудатай уулзсан байна. Дуда “Украинд туслахаа амлаж, хоёр орны хамтын ажиллагааг сайжруулахын тулд Варшав голлох үүргийг гүйцэтгэх болно” хэмээн хэвлэлийнхэнд мэдэгджээ.

 

Порошенко Польшийн “PAP” агентлагт “Миний айлчлалын гол зорилго уналтад орох эрсдэлтэй байгаа Украины эдийн засагт дэмжлэг авах, цаашлаад Польш улсадтай хамтран ажиллах, эдийн засгийн тусламж авах сонирхолтой байгаа” гэж хэлсэн байна.

 

Ерөнхийлөгч зүүн хязгаарын зөрчил мөргөөлдөөнд цэг тавихын тулд барууны орнуудаас цэрэг, зэвсгийн тусламж хүсч байгаа билээ. Гэхдээ Дуда Украинд Батлан хамгаалахын тусламж үзүүлэх сонирхолгүй байгаагаа илэрхийлж, “Бид зүүн хязгаарт амьдарч байгаа иргэдийн амьжиргааг дээшлүүлэхэд туслалцаа үзүүлэх сонирхолтой байгаа” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин