Л.Эрдэнэчимэгийн хатуу нэхэл
2015-05-28

Тавантолгойн гэрээний төслийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх ажлын хэсэг Засгийн газар болон холбогдох яамдаас материал шаардсаар байна. Тус төслийн хөрөнгө оруулагчдыг шалгаруулсан сонгон шалгарлуулалтыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, тогтоолын төсөлтэй холбоотой яамдаас өгсөн санал зэрэг материалтай танилцах хүсэлт гаргаад буй юм. Мөн Тавантолгой төсөлтэй холбоо бүхий л гэрээний англи хувилбарыг Засгийн газраас нэхсээр байгаа.

 

Гэрээний талаар маргаан гарсан тохиолдолд англи хувилбар давуу хүчин чадалтай хэмээн төсөлд тусгасан, түүнчлэн Улсын Их Хуралд ирүүлээд буй монгол хувилбарыг уншиж үзэхэд гэрээний төслийг эхлээд англи хэлээр бэлтгэж дараа нь монгол хэлэнд орчуулсан байдалтай байгаа тул Ажлын хэсэг гэрээнүүдийн англи эхийг гарцаагүй шалгаж үзэх ёстой гэж үзжээ.

Shuud.mn
Сонин хачин