МУГЖ Д.Алтанхуяг балетыг Японд сурталчилна
2015-05-28

Гэрэл зургийг MPA.mn“Монголын балетын хөгжил сан”-гийн тэргүүн МУГЖ Д.Алтанхуягийн удирдлагаар олон улсын балетын наадам ирэх зургаадугаар сарын 18-19-нд Монголд болох билээ.

Харин энэхүү тоглолтын бүрэлдэхүүн зургаадугаар сарын 26-д Япон улсад тоглох юм байна.

 

Зохион байгуулсан тоглолт бүрээр балетын урлагийн хөгжлийг урагш ахиулахыг эрмэлздэг тус сан энэ удаагийн Япон улсад хийх тоглолтоороо Монгол Улсаа сурталчлах, Японы балетын урлагийн өнөөгийн байдлыг судлах зорилготой юм байна.

Япон улсад зохион байгуулагдах энэхүү наадамд Японы олон нийтийн байгууллагууд оролцож, ярилцлага, сурвалжлага хийх ба МУГЖ Д.Алтанхуяг бүжигчдийн хамт Японы “Шинэ хот” гэж нэрлэгдэж буй газар Японы их сургуулийн удирдлагууд, АНУ-ын Бостон хотын Массачусетс мужийн Техникийн их сургуулийн (MIT) профессор, болон бусад холбогдох бизнесийн төлөөлөлтэй уулзалт хийх юм байна.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин