Монголбанк арилжаанд оролцсонгүй
2015-05-28

Өнөөдрийн  гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1917.0 төгрөгийн ханшаар 1.0 сая ам.доллар худалдах санал ирүүлж, Монголбанк энэ удаагийн арилжаанд оролцоогүй байна.

 

Юанийн дуудлага худалдаагаар банкууд худалдах, худалдан авах санал ирүүлээгүй байна.

 

Энэ өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 73.9 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах саналыг ирүүлсэн бөгөөд Монголбанк саналуудыг 100 хувь биелүүлжээ.

 

Гадаад валютын дуудлага худалдаа гэдэг нь валютын дотоодын захын үйл ажиллагааг ил тод, нээлттэй явуулах, үр ашгийг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийн тогтвортой байдлыг хангах, зах зээлийн зарчмаар тодорхойлох зорилгоор Монголбанкнаас захад оролцох нэг арга хэрэгсэл юм.

Монголбанкнаас гадаад валютын дуудлага худалдааг долоо хоног бүрийн Мягмар, Пүрэв гарагуудад тогтмол зохион байгуулдаг ба дуудлага худалдаанд зөвхөн банкны үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй банкууд оролцдог.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин