Тарваган тахлаас сэргийлэх үзүүлэх сургалт болж байна
2015-05-28

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд хүний тарваган тахлын тохиолдол гарч нэг хүн нас барж нэг хүний бие муу байгаа аж.

 

Иймд эрүүл мэндийн салбарынхан, Онцгой байдал,  Мал эмнэлгийнхэн хэрхэн арга хэмжээ авах урьдчилан сэргийлэх үзүүлэх сургуулилт хийжээ.

 

Үзүүлэх сургуулилтад Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба болон яамны газар хэлтсийн дарга нар, төвийн болон зүүн бүс Өвөрхангай, Архангай, Баянхонгор Сэлэнгэ, Хөвсгөл аймгууд болон Багануур дүүргийн Зоонзын төв, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын хэлтэс, БОЭТ, Эрүүл мэндийн газар, Мал эмнэлэг зэрэг байгууллагууд оролцжээ.

 

Аялал жуулчлал, амралт сувиллын улирал угтаж төвийн бүсийн хэмжээнд зоонозын өвчлөлөөс, түүний дотор байгалийн голомтот таргаван тахлын өвчлөлөөс сэргийлэх чиглэлээр үзүүлэх сургууль Өвөрхангай аймагт ийнхүү зохион байгуулж байгаа аж.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин