Өгий нуурт яруу найргийн наадам болно
2015-05-28

“Өгий цом” яруу найргийн наадам ирэх сарын 13-нд Өгий нуурын эрэгт болно. Уг наадмыг “Өгий нуур сан” ТББ болон БОНХЯ, “Байгаль хамгаалах сан”, МЗЭ, “Шинэ Мянган” утга зохиолын нэгдэл хамтран зохион байгуулж байгаа аж.

 

Наадамд оролцох найрагчид Өгий нуурыг магтан дуулсан шүлэг болон чөлөөт сэдвээр бичсэн шүлгээр өрсөлдөнө. Найрагчдын бүтээлийг ирэх сарын 10-ныг хүртэл МЗЭ-ийн 206 тоотод хүлээн авах аж. 

 

Шалгарсан 15 яруу найрагчийн нэрийг ирэх сарын 11-нд “Монголын Зохиолчдын эвлэл”-ийн мэдээлэлийн самбар болон өдөр тутмын сонин мэдээллийн сайтуудад нийтлэх юм. Наадмын тэргүүн байрын эзнийг 1 сая 500 мянган төгрөг, цом, өргөмжлөл, дэд байр 1 сая төгрөг, гуравдугаар байр 800 мянган төгрөг,  тусгай байр хоёр тус бүр 500 мянган төгрөгөөр шагнаж урамшуулах юм байна.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин