Тажикийн баатар хэт даврагч болжээ
2015-05-29

Тажикийн цагдаагийн тусгай салааны дарга, хурандаа 40 настай Гулмурод Халимов өнгөрсөн сарын 15-наас сураггүй алга болжээ. Тэрбээр өөрийнхөө дүрс бичлэгийг олон нийтийн сүлжээнд байршуулж “Халимов миний бие Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элсч, хэт даврагчдын талд тулалдаж байгаа” гэж мэдэгджээ.

 

Видео бичлэгт Халимов хэт даврагчид шиг хувцаслаж, “Исламын шашин миний амьдралыг өөрчилж байна. Тажикийн Дотоод хэргийн яам биднийг мөргөл үйлдэхийг хориглож, бидний шашин шүтлэгийг гутаан доромжилдог. Энэ бүхэн надад таалагддаггүй байсан” гэж хэлжээ.

 

Халимов 2010 оноос эхлэн Тажикийн тусгай салааг удирдах болсон бөгөөд 2012 оны есдүгээр “Улсын баатар” цолоор шагнуулж байсан гэнэ. Гэр бүлийн хувьд Халимов 4-15 насны найман хүүхэдтэй билээ.

 

Тажикстаны Үндэсний аюулгүй байдлын хороо “Гулмурод Халимов эх орноосоо урвасан. Түүний байршлыг олж, устгах болно. Халифын улсад манай улсын 400 иргэн элссэн” гэж мэдээлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
tagnuul hi yvnau ene baatar
2015-05-29