Кадыров иргэдээ хэт даврагчдаас хамгаална
2015-05-29

Бүгд Найрамдах Чечень улсын Ерөнхийлөгч Рамзан Кадыров Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буйг “Халифын вант улс” бүлэглэлээс ард түмнээ хамгаалах болно хэмээн мэдэгдсэн тухай Оросын “TASS” агентлаг дамжууллаа. Тэрбээр өчигдөр Дотоод хэргийн яамны удирдлагуудтай уулзаж, өсвөр үеийг хэт даврагч болохоос урьдчилан сэргийлэх асуудлаар ярилцаж, Сири, Ирак руу иргэдээ зорчихгүй байхыг анхааруулсан аж.

 

Ерөнхийлөгч хэт даврагчдаас ард түмэн, газар шороогоо хамгаалахын тулд хилийн хамгаалалт болон цэргүүдийн буу, зэвсгийг сайжруулахаар болж, 18-аас дээш насны залуусыг цэргийн албанд элсч, эх орноо хамгаалахыг уриалсан гэв. Кадыров, Тажикийн баатар гэгддэг Гулмурод Халимовыг тус бүлэглэлд элсэж, хэт даврагч болсоны дараа Дотоод хэргийн яамны удирдлагуудыг хүлээн авч, яаралтай хуралдаан зохион байгуулсан байна.

 

Чеченийн 200 гаруй иргэн хэт даврагчдын талд тулалдаж байгаа хэмээн Оросын тагнуулын байгууллагаас мэдээлсэн ч, энэхүү мэдээллийг Кадыров эрс үгүйсгэдэг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
er hun,
2015-05-31