Ж.Батзандан: Ард түмний өмчийг хувийн компанид өгч болохгүй
2015-05-29

Өчигдрийн УИХ-ын чуулганаар Цагаан суваргын ордын асуудлаар УИХ-ын гаргасан шийдвэр Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай цэцийн дүгнэлтийг хэлэлцсэн.

 

УИХ-ын дэд дарга Л.Цог Цагаан суваргын ордод төр хувь эзэмшихгүй болсонтой холбогдуулан Үндсэн хуулийн Цэцэд хандсаныг авч хэлэлцээд Үндсэн хуулийг зөрчөөгүй байна гэж үзсэн юм. УИХ-ын хаврын чуулганы хаалтын өдөр Цагаан суваргын ордод төрийн эзэмшлийн хувь, хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг батласан. Тогтоолын төсөлд төр цагаан суваргын ордод 34 хувийг эзэмшинэ гэж заасан байсан ч хэлэлцүүлгийн явцад төрийн хувь, эзэмшил байх шаардлагагүй гэж үзсэн билээ.

 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан үг хэлэв. Тэрээр "УИХ ард түмний өмчийг Нямтайшир, Н.Номтойбаяр хоёрт өгөх шийдвэрийг гаргасан. Та хоёрт аз, жаргал хүсье. Идээд цадаарай. Монголын баялагаар бага тоглоорой гэж хэлье. Нямтайшир сайн хүн байж болно. Гэхдээ нэг хүн, нэг компанид төрийн ордыг өгдөггүй юм. Ийм төртэй байж болохгүй. Улстөрчдийн моорог болсон Н.Жанцан, Ж.Амарсанаа нарыг зайлуулах цаг болсон. Болж, бүтэхгүй зүйлийг Үндсэн хуулийн цэц засч залруулж явах ёстой. Гэтэл Үндсэн хуулийн цэц Х.Тэмүүжин сайдын хэлснээр моорог болчихож.

 

Цагаан суваргын ордоо хэдхэн төгрөгөөр үнэлээд цөөхөн хүнд өгдөг болсон байна. Одоо үүнийг залруулах нэг л арга байна. УИХ шийдэрээ хүчингүй болгох. Миний бие уг шийдвэрийг хүчингүй болгохоор ажиллана. УИХ-д ухаантай хүмүүс байгаа. Үндсэн хуулийн цэц дотор ч эрүүл ухаантай хүн байгаа байх. Газрын доод баялаг ард түмний өмч юм. Ард түмний өмчийг ингэж хувийн компанид өгч болохгүй. Дубайн гэрээ хулгайн гэрээ болсон. Оюутолгой дууссан. Цагаан сурварга хувьд очлоо. Улс энэ ордыг илрүүлэх гэж найман жил хайгуул хийсэн" гэв.

 

Цагаан суваргын ордын талаар УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог, С.Ганбаатар, Б.Бат-Эрдэнэ нар тухайн үед эсрэг саналтай байсан ч Н.Номтойбаяр гишүүний хичээнгүйлсэн зүтгэл, бараг л УИХ-д хүч түрэн орж ирсний зорилгыг дэмжигчид олонх болж “МАК”-ын мэдэлд шилжүүлээд байсан нь ийнхүү Үндсэн хуулийн цэцээр баталгаажжээ. Одоо зөвхөн УИХ-аар дахин хэлэлцүүлэх эсэх л үлдэж байна.

 

Эх сурвалж:

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
3000 garui huniig ajillin bairaar hangaj ulsad 300 terbum tugrugnii tatvar tuldug MAK. Harin Batzandan Mongol ulsad yu ugdugiin bol????
2015-05-29
Зочин:
Монгол бол эрх чөлөөт орон. Хөөрхий Зандан тэнэг байх ч эрхтэй, шизотой байх ч эрхтэй
2015-05-29
zochin:
ene sogtuu galzuu durtee xun chin xenbee uuriiguu hitler geed bodchoxson yum uu
2015-05-29