Тажикийн баатар ард түмнээ сүрдүүлэв
2015-05-29

АНУ-д бэлтгэгдэж, Тажикстаны тусгай хүчнийг тэргүүлдэг байсан, хурандаа Гулмурод Халимов өөрийгөө Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд элсэж, ариун исламын улсын төлөө дайтахаар болсон тухайгаа мэдэгдсэн билээ. Тэрбээр өнгөрсөн сарын дундуур сураггүй алга болсон бөгөөд цагдаагийнхан эрэн сурвалжиж байсан юм. Халимов 10 минут үргэлжлэх видео бичлэгээ олон нийтийн сүлжээнд байршуулж, яагаад улс болон гэр бүлээсээ урвасан шалтгаанаа тайлбарласан билээ.

 

Хэт даврагчдын өөрсдийн гаргадаг “Dabiq” цахим сонинд Халимовын ард түмнээ сүрдүүлж буй 30 секунтын видео бичлэгийг байршуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.  Халимов “Би тун удахгүй Тажикстанд очиж, хэн гэдгээ харуулах болно. Үхэлдээ бэлдээд сууж бай” гэж хэлжээ.  Тэрбээр Ерөнхийлөгч Имомали Рахмонд хандан “Би дайчдынхаа хамт тун удахгүй Тажикстанд очих болно” гэсэн байна.

 

Энэхүү дүрс бичлэгийн дараа Ерөнхийлөгч түүнийг эх орноосоо урвагч, алан хядагч гэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
hmm:
sonin l yum ar geriig n baritsaalaad bidnii tald tulald gsen ch bj medne shuu de argaguin erhend iim bichleg hiisench yum bilvv...
2015-05-30
dugar:
irhed n amidaar n barij avaad hol gariig n taslahaa medej bgaa baih gej naidii..muusain harnuudiig ustgah heregtei.
2015-05-29