Прокурорыг улстөрийн дарамтаас салгая
2015-05-29

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Прокурорын байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын  төслийг хэлэлэх эсэхийг шийдлээ.

 

1992 онд батлагдсан Үндсэн хуулийн үзэл баримтлал нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн УИХ-аас 1993 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг батлан гаргажээ.

        

Эрх зүйн тогтолцооны шинэчлэл, нийгмийн харилцааны өөрчлөлттэй холбоотойгоор 2002 онд Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэн баталж мөрдүүлсэн нь өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр үйлчилж байгаа бөгөөд энэ хугацаанд уг хуулинд 8 удаа нэмэлт, өөрчлөлт орсон байна.

        

Шүүх эрх мэдлийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх хөтөлбөр, Шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл, нийгмийн харилцааны хувьсал, өөрчлөлт, эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэг гол хуулиудын шинэчилсэн найруулгын төслүүдийг УИХ-д өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан одоогийн мөрдөгдөж байгаа Прокурорын байгууллагын тухай хуулийг шинэчлэх, үзэл баримтлал, зохицуулалтыг өөрчлөх зайлшгүй шаардлага тулгарсан байна.

 

Дээр дурдсан хууль зүйн болон практик шаардлагуудыг үндэслэн прокурорын байгууллагын үйл ажиллагааны үндсэн зарчим, Прокурорын байгууллагын тухай хуульд заасан зарим нэр томъёог оновчтой болгох, Эрүүгийн эрх зүйн шинэтгэлийн хүрээнд УИХ-д өргөн мэдүүлсэн эрүүгийн хууль тогтоомжийн төслүүдтэй уялдуулах, прокурорын байгууллагын харилцааг зохицуулж байгаа хууль тогтоомжийг харьцуулан дүгнэж, үйл ажиллагааны хариуцлагатай байдлыг хангах, бусад байгууллагатай хамтран ажиллах эрх зүйн үндсийг бий болгох, прокурор үүргээ гүйцэтгэх нөхцөл баталгааг дээшлүүлэх, албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагын тогтолцоо зэргийг тодорхой зохицуулсан Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулжээ.

 

Хуулийн төслийн боловсруулахдаа тус байгууллагын үйл ажиллагаанд мөрдлөг болгох зарчмууд нь хүний эрх, эрх чөлөөг хангахад суурилсан, хэрэгжихүйц байхаар, байгууллагын тогтолцоог хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх нөхцөл бололцоог хангах боломжтой байхаар, түүнчлэн Төрийн албаны тухай хуульд заасан мэргэшлийн зэргийг нэгээс тав хүртэл байхаар тодорхой тусгаж, туслах прокурор, туслах ажилтан, дүүргийн прокурор зэрэг зарим ойлгомжгүй нэр томъёог  шинээр тусгасан байна.   

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд сонирхсон асуултдаа хариулт авч, саналаа хэллээ.

 

 

УИХ-ын гишүүн Н.Энхболд:

24 цагаар ажилладаг шүүх, прокурор гэж байдаг уу? Бусад оронд байдаг юм билээ.

 

Ерөнхий прокурорын орлогч Д.Бямбацогт:

-Хойшлуулшгүй үндэслэлээр хүний эрхэнд халдах ажиллагаа явуулах талаар хуулинд оруулсан байгаа. Гэмт хэрэгтэн оргон зайлж болзошгүй тохиолдолд  зөвшөөрөл авна. 24 цагаар ажилладаг прокурор байдаг.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

-Хүний эрхийг хамгаалах талаар чиг үүргийг яаж тодорхойлж өгсөн бэ? Яллах нь өөрийнх нь эрх үүрэг угийн байдаг. Төрийн хүчирхийллээс иргэний эрхийг яаж хамгаалах вэ?

 

Ерөнхий прокурорын орлогч Д.Бямбацогт:

-Прокурорын байгууллагын 7 дугаар зүйл энэ талаар зааж өгсөн. Хүний зөрчигдсөн эрхийг сэргээх, зөрчигдөхөөс сэргийлэх арга хэмжээ авахаар заасан. Прокурор зөрчигдсөн эрхийг яаж сэргээх талаар зааж өгсөн. Эрх зөрчигдөхөөс хамгаалах зориулалттай.

 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин:

-Бид прокурор нь Засгийн газрыг төлөөлөхгүй чиг үүрэгтэй мөртлөө энэ нь хэрэгжихгүй байна. Засгийн газраас прокурорын чиг үүргийг ялгасан мөртлөө хоёр загварыг хольж хуульчлаад байна. Хэрэг мөрдөх, мөрдөн байцаах газрыг прокурорын дэргэд байгуулах нь хоёр талтай. Нэгдүгээрх нь шүүхээс мөрдөн байцаагчид хэрэг буцдагийг болиулах зорилготой. Нөгөө талд нь шүүгдэгчид ашигтай шийдвэр гаргах, шүүх яллах гээд байдгийг болиулах хэрэгтэй. Шүүх дээр хэрэг нурвал хариуцлагаа прокурор үүрэх ёстой.

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

-Мөрдөн байцаагч прокурор хоёр нэг дор байх ёстой. Жижүүрийн прокурор гэх шиг яриа гарч байна. Прокурор хараат бус байх ёстой. Прокурор нэгдсэ төвлөрсөн удирдлагатай байх ёстой. Төрийн хууль цаазын итгэмжилт зөвлөх гэдэг нэр томъёогоо засмаар байна. Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийг зөв хэрэглэмээр байна. “Бусдад  зүй бусаар нөлөөлсөн”   гэх заалт дээр таньдаг хүнтэйгээ хоол идэж болохгүй болгож тайлбарлаж байна. Бусдад зүй бусаар нөлөөлөх гэдэг нь албан тушаалаа ашиглаж, улсад онц хохирол үзүүлэхийг хэлж байгаа юм. Прокурор хүн бол төрийн өмгөөлөгч. Төрөө өмгөөлөөч ээ. Шүүх харин үүний зөв бурууг дүгнэнэ.

 

УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ:

-Прокурор цагдаагийн байгууллагын уялдаа холбоог сайжруулах, прокурор яллах байр суурьтай биш. Шүүх хуралдаанд яллагчийн байр сууринаас ханддаг үүднээсээ ямар ч тохиолдолд яллах дүгнэлт бичиж байна. Хэрэг нь хэрэгсэхгүй болж байгаа тохиолдолд прокурор заавал яллах ёстой гээд байх хэрэг бий юу. Прокурорт дарамт үзүүлсэн хичнээн хүн байдаг юм. Ер нь улстөрчдөөс л дарамт байдаг.  Харин улстөрийн дарамтаас хэрхэн гаргах вэ?

 

Ийнхүү Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцээд санал хураалт явуулав. Санал хураалтаар Прокурорын байгууллагын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Ese:
Ase unen hellee!! Ene neg heden yumnii yariag n harahad dandaa uursdiiguu bodoj yarij bgaa biz alban tushaal geed, jiriin gemgui irgeniig bur yallah geed baihiig n yana novshnuud bol prokuroruud
2015-05-31
асө:
Прокурорыг харин ч дарамтанд байлга. тэгэхгүй бол наадуул чинэ давардаг байхгүй юу. ертөнцөөс тасарчихсан юм шиг аашилж авирладаг үхнэ гэдгээ мартсан новшнууд байдаг юм билээ.
2015-05-29
Зочин:
huuhen talaas ni harval ayataihan damshig yumaa
2015-05-29