Японд галт уул дэлбэрчээ
2015-05-29

Японы өмнөд хэсэгт байрлах Кагошима мужид байрлах Кутиноэра галт уул Токиогийн цагаар өнөөдөр өглөөний 9.00 цагт дэлбэрсэн тухай “CNN” агентлаг мэдээллээ. Галт уул өчигдрөөс эхэлж, үнс нурмаа цацаж эхэлсэн бөгөөд Онцгой байдлын аврагчид аюултай бүсэд амьдарч буй иргэдийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг эхлүүлсэн байна.

 

Кутиноэра галт уулын ойролцоо 130 өрх амьдардаг гэнэ. Онцгой байдлын яам  Кутиноэра галт уулын ойр орчимд улаан түвшин тогтоож, иргэд болон жуулчдыг ойртохыг хатуу хориглосон хэмээн “NHK” агентлаг мэдээлэв.

 

Мөн галт уул дэлбэрсэн бүс нутгууд дахь нислэгийг зогсоох шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин