Бибер, Селена нар эвлэрэв
2015-05-29

Дуучин Жастин Бибер, Селена Гомез нар эвлэрсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэд харилцаагаа эргэн сэргээсэн нь тодорхойгүй байгаа ч зүгээр л найзууд болохоор шийдсэн хэмээн гэрчүүд мэдээлж байна. Бибер өчигдөр интаграмдаа “Хөгжилтэй өдөр” гэх гарчигтай бичлэг байршуулсан аж. Уг бичлэгийн төгсгөлд Гомез гарсан байна. Гомез, Биберийг заагаад “найз” хэмээн хэлжээ.

 

Бибер, Селена нар 2012 оноос эхлэн болзож эхэлсэн ч энэ оны эхээр харилцаандаа цэг тавьсан билээ. Бибер саяхнаас Жайди Пиерсе гэх модель бүсгүйтэй үерхэх болсон бол Селена хөгжимчин Заянаас салсан билээ. Тэдний салалтын шалтгаан Биберээс болсон гэнэ. Тэрбээр олон нийтийн сүлжээгээр дамжуулан Заяны нэр хүндэд халдаж, элдвээр гутаан доромжлох болсон юм. Энэхүү үйл явдлын дараа Заян, Селенагаас салж Австрали явжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Jastin biber selena gomez hoyor goy hamtdaa goy haragdaj baina shvv selena gomez vneheer hoorhon vzesgelentei bvsgvi jastin biberch bas dajgvi saihan zaluu delhiin ene tsag veiin super od gej jastin biberiig l heleh baihdaa aguu abyastai har bagaasaa olond tanigdaj ner hvndtei bolson duuchin daa tsaashdaach delhiig jastin biber daguulah bizdee ih ireedvi hvleej baigaa
2015-06-05
Zochin:
Selena Zayn as bish Zed es salsan shd
2015-05-30