Ким Чен Уны дүү жирэмсэн болжээ
2015-05-29

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны төрсөн дүү Ким Ён Жун таван сартай жирэмсэн хэмээн “Yonhapnews.co.kr” мэдээллээ. Тэрбээр өнгөрсөн зул сарын баяраар “Хөдөлмөрийн нам”-ын орлогч дарга, Ардын армийн ерөнхий нарийн бичгийн дарга Чүэ Рион Хэгийн хоёр дахь хүү Чүэ Сонтой гэрлэсэн юм.

 

Удирдагч, Чүэ Рион Хэтэй ураг барилдахыг хүссэн учир дүүгээ хүүтэй нь гэрлүүлсэн хэмээн Өмнөд Солонгосын тагнуулууд мэдээлж байсан. Ким Чен Ун өчигдөр Пхеньян хотын төвд баригдаж буй усан хотхоны барилгын ажилтай танилцсан байна. Энэ үеэр Ким Ён Жуны гэдэс нэлээдгүй томорсон харагджээ.

 

Ким Ён Жун өнгөрсөн оны долоодугаар сарын Батлан хамгаалах хороо, Цэргийн төв комиссын дэд дарга, Улс төрийн товчоог тэргүүлэх болсон юм. Түүнийг Ким Чен Уны “сүүдэр” хэмээдэг билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин