Ники Минаж хамгийн төгс биетэй
2015-05-30

Реппер гүнж Ники Минаж “Cosmopolitan” сэтгүүлийн нүүр хуудсыг чимсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус сэтгүүлийн редакци репперийг “Хамгийн төгс биетэй холливуудын алдартан” хэмээн онцолжээ. Минаж “Намайг онцолж, биеийн галбирыг минь магтсан “Cosmopolitan” сэтгүүлийнхэнд талархалаа илэрхийлье. Намайг олон нийт өгзөг, хөхөндөө силикон шахуулсан хэмээн харддаг. Үгүй. Би өөрийн хүчээр өгзөг болон хөхнийхээ хэлбэрийг өөрчилж, олон сарын турш хатуу хоолны дэглэм барьж, өнөөдрийн Ники Минажийг бий болгосон. Хөдөлмөрөөр минь бий болсон зүйлийг хүмүүс муу хэлэхгүй байхыг хүсье. Би гоо сайхны хагалгааг үзэн яддаг. Хэн ч хиймэл хүүхэлдэй болохыг хүсдэггүй. Би ч бас” гэж ярьжээ. Реппер өнгөрсөн сар Мик Милл гэгчтэй сүй тавьснаа албан ёсоор зарласан юм.  

 

Тэрбээр мөн “ELLE” сэтгүүлээс тодруулсан хамгийн сайхан өгзөгтэй 10 бүсгүйн нэгээр шалгарсан юм. Энэхүү шалгаруулалтыг дуучин, жүжигчин Женнифер Лопез тэргүүлсэн  билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин