Харцага, начингууд халз барилдана
2015-05-30

Монгол Улсын харцага, начингуудын багийн халз барилдаан өнөөдөр 16:00 цагт Монгол бөхийн өргөөнөө эхэлнэ.

 

Харцагуудын багийг улсын харцага Ө.Бат-Орших, Т.Өсөх-Ирээдүй, Ц.Содномдорж, А.Цацабшир, Э.Пүрэвсайхан, Э.Оюунболд нарын хүчтэн бүрдүүлжээ.

 

Харин начин цолтнуудын багт улсын начин Э.Энхбат, Р.Пүрэвдагва, Б.Амарзаяа, Л.Цэрэнтогтох, Т.Баасанхүү, Л.Лха-Очир нарын хүчит бөхчүүд зодоглох юм.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин