Зургаадугаар сарын 8-нд ”юу ч болохгүй”
2015-05-30

Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр 2015 оны зургаадугаар сарын 8-ны өдөр “Улаанбаатар хотод манан татаж, тог цахилгаангүй болно” гэсэн мэдээлэл олон нийтэд хүрчээ. Энэхүү мэдээлэл нь олон нийтийн сэтгэлзүйд нөлөөлж, багагүй сандраагаад байгаа аж. Энэ тухай Ус цаг уур, орчин судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Урьдчилан мэдээлэх төвийн дарга Ж.Цогтоос тодрууллаа.

 

-Цаг агаар муудаж, Улаанбаатар хотод тог цахилгаангүй болно гэсэн мэдээлэл байна. Үүнд мэргэжлийн байгууллагын зүгээс тайлбар өгөөч.

-Яг өнөөдрийн /V.29/ байдлаар 6 дугаар сарын 3-ныг хүртэл урьдчилсан мэдээ гарсан байгаа. Урьдчилж 5 хоногийн мэдээ гардаг. Тэгэхээр зургаадугаар 8-9нд цаг агаар ийм байна гэж гарах үндэслэл байхгүй. Мөн 6 дугаар сарын урьдчилсан мэдээ гарсан бий. Гэхдээ өдөр тутмын бус энэ сардаа олон жилийн дунджаас ямар байх вэ гэсэн мэдээ л гарна. Ямар ч байсан манай хүрээлэнгээс өөрийн чинь хэлсэн шиг мэдээлэл гараагүй. Би ч өөрөө олж үзээгүй юм байна. Тэгээд энэ мэдээлэл хаанаас гаралтайн учрыг олох хэрэгтэй байх.

 

-Ер нь тийм нөхцөл байдал үүсэх эсэхийг урьдчилан таамаглах боломжтой юу?

-Өнөөдрийн байдлаар тийм нөхцөл байдал үүснэ гэсэн юм алга. Тэгээд яахаараа тог тасарна гэж. 2012 оны 12 сарын 21-нд дэлхий сөнөнө гэж хүмүүсийг бужигнуулж худал юм болоод өнгөрсөн. Зохиомлоор хүмүүсийн сэтгэл санааг үймүүлсэн зорилготой юм хийж байгаа юм болов уу даа. Гэхдээ юмыг яаж мэдэх вэ сайн ажиглаж байх хэрэгтэй юм байна. Анхааръя. Гэвч одоогоор тийм мэдээлэл байхгүй. Лавтай цаг уурын байгууллагаас ийм мэдээлэл гаргаагүй.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Худал цуу тарааж ард түмний дунд эргэлзээ төөрөгдөл төрүүлж, сэтгэлийг нь түгшээж байгаа иргэд, мэдээлэлийн байгууллагад арга хэмжээ авах хэрэгтэй шүү.Үүнийг оюуны хоосролын нэг жишээ гэж ойлгож болох нээ.Тэр нэг лаа цуглуулсан цуурхалыг тараасан орефлемны хүн байна, бас нэг лекц уншдаг үзмэрчин байна гэх мэтийн хүмүүст авах арга хэмжээ хууль хяналт гэж байдаггүй юм уу
2015-06-04
Ardyn uxaantan:
Mongolchuudyn oyuny xoosrolyn tuvshing iim mayagiin tsuurxalaar xemjdeg yum... Gal gargadag oxin, Rombu garigtai uulzdag Dashzeveg, burxan bagshaar booljdog oxin, Ertonc sunuh tuxai tsuursan Oriflame-n zahiral bysgyi gex met. Ene bolgon n daraa n ter ard tumniig yaj soxor zoos zaraxguigeer yamar negen zorilgotoi tomooxon xodolgoond oruulaxad xer zereg belen baigaag shalgadag elljit test buyu shalgat yum...
2015-06-01
ol:
osol avaar, tog tsahilgaan uur yu ch bilee, Mongol hel maani yamar te1 bolj huvirch bn daa
2015-05-31
Зочин:
Худал цуу тарааж ард түмний дунд эргэлзээ төөрөгдөл төрүүлж, сэтгэлийг нь түгшээж байгаа иргэд, мэдээлэлийн байгууллагад арг хэмжээ авах хэрэгтэй шүү
2015-05-31
kkkkkkkkk:
manan vvseheer tsahilgaan tasrana gej umbvvnvvvdiiin bodol bn daa hahaha
2015-05-30
Mgl:
Ouynii hoosrol. Uragshaa bish hoishoo l yvaad bhii. Dundad zuun uruu
2015-05-30
Зочин:
ene orflamiin hvmvvsees garsan yum uu tegsen bol orflamiinhan zunchtei bolj baitlaa
2015-05-30
Зочин:
Oriflame-n gichiigees asuu
2015-05-30
цаг агаар:
манан үүсэж ч магадгүй,үүсэхгүй ч байж магадгүй яаж мэдхэв бэлтгэлтэй бай
2015-05-30
irgen:
Iim medeelel taraaj humuusiig samarch baigaa niigmiig aidas huidest avtuulj baigaa nohdiig ilruulj arga hemjee avdag boloh heregtei. Maayagiin on toolol gej yaj samarlaa. Oriflame avgai baina. Er ni tegeed manaihni oyuni potentsial yamar baigaa ni haragdaj baigaa yum doo.
2015-05-30