Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлжээ
2015-05-30

Олон улсын дуурийн дуулаачийн "Baikal competition opera 2015" уралдаанд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Ариунбаатар тэргүүн байр эзэлсэн байна.  Энэхүү уралдаан нь дөрвөн жилд нэг удаа зохион байгуулагддаг дуурийн дуучдын хоолойн цараа сорьдог томоохон уралдаан юм.

 

Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар олон улсын дуурийн тайзнаа монголынхоо нэрийг дуурсгаж яваа уран бүтээлч билээ.

 

Тэрбээр өнгөрөгч онд ЗХУ-ын Ардын жүжигчин, дэлхийн нэрт дуучин Муслим Магомаевын нэрэмжит олон улсын дуурийн дуучдын 3-р уралдаанд амжилттай оролцож, 1600 гаруй дуучинтай өрсөлдөж Гран-при шагнал хүртэж байсан. 

 

 

Мөн Оросын нэрт хөгжмийн зохиолч М.И.Глиникийн нэрэмжит олон улсын дуурийн дуулаачдын уралдаанд түрүүлж байсан гээд олон амжилтын эзэн юм.

 

Б.Бэхи

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Амгаланбаатар дуудээ баяр хургье! Улам золбоолог баяж улсынхаа нэрийг улам их мандуулж, дуундаа ард тумнээ буувээлэн уярааж яваарай!
2015-05-31
zochin:
ariunbaatart bayr hvrgie
2015-05-30