Японд газар хөдлөв
2015-05-31

Японы өмнөд хэсэгт өчигдөр орон нутгийн цагаар 20.30 цагт 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болсон тухай АНУ-ын Геологийн судалгааны төвөөс мэдээлсэн байна. Газар хөдлөлт Токиод хамгийн их мэдрэгдэж байшин барилгууд ганхсан тухай NHK агентлаг мэдээллээ.

 

“Газар хөдлөлтийн үеэр хүний амь нас эрсдээгүй мөн ямар нэгэн ноцтой зүйл болоогүй. Токиогийн ихэнх барилга байгууламж ганхаж, цахилгаан эрчим хүч 1-2 минут тасарсан. Гэнэтийн байгалийн гамшгийн үзэгдлээс болж Токиогийн иргэд болон жуулчид их айж, сандарсан” гэж тус улсын Онцгой байдлын яамнаас мэдэгджээ. 

Газар хөдлөлт Токиогоос 874 км-ийн цаана 660 км-ийн гүнд болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
би:
8,5 магнитуд гэж NHK-р ярьсан. Зөв бичиж бай л даа энэ сэтгүүлчид ........
2015-06-03
NNN:
7.8 bal bish magnitut, bas 660 km gund baihdaa yahavde
2015-06-02
Zulaa:
ianaa 7.8 baihdaa yahav dee.
2015-05-31