Голын усанд осолдохоос болгоомжил
2015-06-02

Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэгээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхааруулж байна.

 

Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан 5, живсэн 2, мөс цөмөрсөн 2, шаварт суусан 1, усанд осолдож амь насаа алдсан 1 дуудлага Нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ.

 

Тус газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажиллуулдаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа юм. Энэ жилийн тухайд зуны 3 сар Гачууртын хар усан тохойгоос Сонсголонгийн гүүр хүртэлх Туул голд завьт эргүүл үүрэг гүйцэтгэж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллана.

 

Shuud.mn
Сонин хачин