Өнөөдөр “Банш” Батаагийн төрсөн өдөр
2015-06-02

“Банш” Батаа, “Бондгор” Батаа гэвэл танихгүй хүн ховор. Жүжигчин Д.Баттөмөр өнөөдөр 34 нас хүрч байна. 

 

Бүтээсэн дүр бүхэн үзэгчдийг хөгжөөж, тэдний хайрыг татдаг түүний гэнэн гэмээр томоогүй, дэггүй дүрд хувирдаг нь үзэгчдийн хүндэтгэлийг хүлээдэг. 

 


Батаа “Манай ээж Янжинлхамаасаа намайг зургадугаар сарын 1-нд төрүүлээд өгөөч ээ хэмээн гуйдаг байсан” хэмээн хошигносон нь бий. Батаа хүүхэд насандаа хамгийн гоё хувцсаа шөнө нь эвхэж тавиад унтаж чадахгүй, маргааш нь талбай дээр өмсөж очоод зургаа авахуулж, зайрмаг долоож гүйснээ огт мартдаггүй гэнэ. 


Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод төрсөн тэрбээр эхээс арвуулаа бөгөөд айлын бага хүү аж. 
"Х түц" продакшнаас уран бүтээлийн гараагаа эхэлсэн жүжигчин Б.Баттөмөр хамгийн анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр хоёр жил ажиллаж байжээ. Харин дараа нь “Харцага” кино урлагийн дээд сургуульд багшилж байсан гэнэ. 

 


Хошин урлагт өөрийгөө таниулсан Батаа удалгүй хамтлагаасаа өрх тусгаарлаж найзуудын хамт "Мөрөөдлийн театр"-ыг байгуулсан нь харин ч нүдээ олсон гэлтэй. Сүүлийн үеийн телевизийн реклам, кино жүжгийн хамгийн эрэлттэй жүжигчин болсон. Тэрбээр “Рашаантын 18”,“Миний хөрш чөтгөр”, “Учиртай гурван толгой”, “Болсон явдал" зэрэг олон кино, жүжигт тоглож, тоглосон дүр бүхэн нь үзэгчдэд хүрсэн байдаг. 

 

Сонирхуулахад, түүний гэр бүлийнхэн түүнд төрсөн өдрийн мэнд хүргэлээ.

 

Б.Дэжид

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
zaaasssssssss
2015-06-02
Зочин:
Жүжигчин Батаа болон гэр бүлийнхэнд нь Төрсөн өдрийн,Эх үрсийн баярын мэнд хүргэе.Амьдралыг гэрэл гээгээтэй,инээд баясалтай болдог Жүжигчид та нартаа баярлаж явдаг шүү.
2015-06-02