Баянгол зочид буудлын урд замыг хаажээ
2015-06-02

Баруун дөрвөн замаас Төв шуудан хүртэлх автозамыг энэ сарын 1-нээс ирэх 8-р сарын 14-нийг хүртэл хэсэгчлэн хаахаар болжээ.

 

Хааж байгаа шалтгаан нь дулааны гол шугамыг өргөтгөн шинэчлэнхээр болсон гэнэ.

 

Энэ ажилтай холбогдуулан замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах, жолооч нарт замын ямар маршрут гаргаж байгаа аж.

 

Энэ талаар Нийслэлийн Засаг даргын орлогч С.Очирбатаас тодруулахад " Драмын театрын уулзвараас Төв шуудангын урьдах зам хүртэл, Төв шуудангаас "Нарантуул" зочид буудал хүртэлх дулааны 24 худгийг хэсэгчлэн засахаар боллоо. Үүнтэй холбогдуулан өнөөдөр Баянгол зочид буудлын урд хэсэг, Драмын театрын зүүн хэсгийг хаасан байгаа. Харин оройноос Сөүлийн гудамжийг хаана" гэв.

 

Б.Дэжид

 

 

Shuud.mn
Сонин хачин