БҮТ, Солонгосын Хөтөлбөр, үнэлгээний институттэй хамтран ажиллана
2015-06-02

БНСУ-ын Инчёон хотноо зохион байгуулагдсан Дэлхийн боловсролын чуулга /WEF/ уулзалтын үеэр БСШУЯ-ны дэргэдэх Боловсролын Үнэлгээний Төв /БҮТ/, Солонгосын Хөтөлбөр, Үнэлгээний Институт /KICE/  хооронд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ.

 

Санамж бичигт манай талаас БҮТ-ийн захирал Г.Аззаяа, Солонгосын талаас KICE-ийн ерөнхийлөгч доктор Ён Со Ким нар гарын үсэг зурсан байна.

 

Ийнхүү хамтран ажилласнаар хоёр орны боловсролын чанарын үнэлгээний туршлага солилцох, Солонгосын талд боловсролын үнэлгээний чиглэлээр мэргэжилтэн сургах, дадлагажуулах, Ази, Номхон Далайн бүсийн боловсролын чанарын үнэлгээний сургалт, семинар, интеграцид идэвхтэй хамрагдах зэрэг нөхцлүүд бүрдэж байгаа юм. KICE нь Ази, Номхон далайн бүсдээ боловсролын хөтөлбөр болон үнэлгээний чиглэлээр мэргэшсэн, бүс нутгийн боловсролын хамтын ажиллагааны /NEQMAP Network on Education Quality Monitoring in the Asia-Pacific/ сүлжээнд лидер гишүүн, оролцогч нь болж явдаг туршлагатай байгууллага аж.

 

Shuud.mn
Сонин хачин