Зуслангийн зам засварт зөвлөмж саад болжээ
2015-06-02

Улаанбаатар хотын зам засварын ажлууд үргэлжилж байна. Хот доторх замуудыг хэсэгчлэн хааж, зам болон дулааны шугам сүлжээг засварлаж буй. Харин зуслангийн чиглэлийн зам засварын ажил эхлээгүй байна. Хөрөнгө мөнгөний асуудлаас болж, зуслангийн чиглэлийн замын ажил гацсан гэх мэдээлэл байгаа ч албаны хүн үүнийг үгүйсгэж байна. Зуслангийн чиглэлийн зам засварын талаар нийслэлийн Автозамын газрын хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Намжилмаагаас тодрууллаа.

 

-Энэ жил ямар ямар зуслангийн чиглэлд зам засварын ажил хийгдэх вэ?

 

-Дамбадаржаагийн уулзвараас Шарга морьтын төмөр бетон гүүр, Хандгайт чиглэлийн 16.35 км авто замыг бүрэн шинэчилнэ. Энэ ажлыг таван багц болгож хуваасан. Таван гүйцэтгэгчийг шалгаруулна гэсэн үг.

 

-Гүйцэтгэгч компанийг нь шалгаруулаагүй байгаа юм уу?

 

-Маргааш тодорхой болно байх. Бүгд тодроогүй байгаа.

 

-Тэгэхээр засварын ажил хэзээ эхлэх нь тодорхойгүй байгаа гэсэн үг үү? Товлосон хугацаагаар бол хэзээ дуусах ажил вэ?

 

-Гүйцэтгэгч шалгарчихвал шууд ажилдаа гарна. Энэ долоо хоногт багтчих байх. Энэ шинэчлэл концессын гэрээгээр хийгдэнэ. Өмнө нь хучилтыг наадмаас өмнө дуусгана гэж байсан. Одоо бол амжихгүй байх.

 

-Өөр ямар чиглэлд зам засагдах вэ?

 

-Улиастай Гачууртын чиглэлийн 11 км авто замыг өргөтгөн шинэчилнэ. Ажил нь энэ долоо хоногт эхэлнэ. Мөн Шарга морьтын 2.5 км замыг засварлана.

 

-Зуслангийн чиглэлийн зам засварын ажил эхлээгүйг нийслэлийн төрийн сан дээр хөрөнгө нь гацсанаас үүдэлтэй гэх мэдээлэл байна?

 

-Хөрөнгө мөнгөнөөс шалтгаалаагүй. Гүйцэтгэгч шалгарахгүй байгаагаас үүссэн асуудал. Манайхаас тендерийн материалаа Худалдан авах ажиллагааны газарт хүргүүлсэн. Харин тэндээс зөвлөмж нь оройтож ирсэн. Зөвлөмжөө хүлээж цаг алдсан.

 

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин
sharga-morit:
2012 onoos sharga-morityn zam 6.3km zasna gej yarisan odoo 2.5km bolloo,udalgui 2.5 m bolohviidee
2015-06-02
zochin:
tender zarlaj tsag aldahgui shuud ajlaa ehelne 5 satyn 15 naas gesen,hahuul ni bagadaad bagadaa neg terbumyn hahuul ugsun kompaniig oroltsuulna gej baina,hanaj tsadahgui sdaa bat-uul yum daa novsh
2015-06-02
Зочин:
Нийслэлийн автозамын удирдлагуудтай тавьсан зам эвдэрвэл толгойг нь тасдаж хаяна гэдэг гэрээг байгуулах хэрэгтэй.
2015-06-02