Засгийн газраас гарах асуудал яригдаагүй
2015-06-02

Гэрэл зургийг MPA.MN УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар тус бүлгийн ахлагч Н.Батцэрэг мэдээлэл хийсэн юм. Тэрбээр мэдээлэлдээ:

 

-Хуралдаанаар Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцлээ. Энэ асуудлаар  нам, эвслүүд аль болох байр сууриа нэгтгэх талаар ажиллана. Энэ нь 57 гишүүний буюу  4/3-аар шийддэгдэг асуудал. Гишүүд нам, бүлгээрээ талцах асуудал байхгүй. Монгол Улсын, монголчуудын том эрх ашгийн үүднээс асуудлаа хэмжинэ. Үүнийг манай бүлэг  хаана хаанаа ойлголцож байгаа учраас төслийн анхны хувилбарыг гишүүддээ танилцууллаа.

 

Дараагаар нь Газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг ярилцлаа. Манай эдийн засгийн хүрээнд томоохон төсөл хөтөлбөрүүд хэрэгжихээр бэлтгэгдэж байна. Эрчим хүч, төмөр зам, хурдны зам, дагуул хот гэх мэтчлэн томоохон дэд бүтцийн асуудал хэрэгжихээр  хэлэлцэгдэж байна.  Энэ тохиолдолд иргэний өмчид өгсөн газар нь  томоохон бүтээн байгуулалтаа эхлүүлэхэд асуудал тулгарч. Иргэдтэй хэлэлцэлд орох асуудал гарлаа. Үүн дээр асуудал үүсч, мөнгө төгрөгний асуудлаар тохироонд хүрч чадахгүй байх жишээтэй. 20 айлын газар байлаа гэхэд 19 нь зөвшөөрдөг, 1 айл зөвшөөрөхгүй байхад төлөвлөсөн ажил бүтэхгүй гацаж байна. Энэ байдлыг  арилгах, нөхөн олговрыг нь олгоод, өмчилсөн газрыг нь төр эргүүлж авах, эсвэл солих асуудалд эрхзүйн орчныг нь боловсронгуй болгох ёстой. Үүн дээр бүлгийн гишүүд бүгдээрээ санал нэгдсэн гэлээ.

 

 Мөн Эдийн засгийн ил тод байдлын тухай, Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн төслийг цогцоор нь авч хэлэлцэх талаар бусад нам эвслийн бүлгүүдтэй хамтарч ажиллаж санал солилцохоор болжээ.

 

Эдийн засгийн өршөөлийн тухай хуулийн хамрах хүрээ хэр байх, Эрүүгийн өршөөлийн тухай хуулинд хамруулах хүрээ ямар байх вэ гэдгийг хэлэлцсэн байна. Гэмт хэрэгт тооцогдвол хичнээн хоригдол ялаас чөлөөлөх талаар  иж бүрэн харах хэрэгтэй гэдэг дээр гишүүд санал нэгдсэн байна.  Тэрбээр мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулсан юм.

 

-Эвслийн бүлэг Засгийн газраас гарах яриа байна. Энэ үнэн үү?

 

-Эвслийн бүлэг Засгийн газраас гарах тухай асуудал хаана ч яригдаагүй.

 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин
MUAN -MAHN ta nar dawarch b na shuu!!!:
ta muusainuudaar Mongol tor dutlaa yu?! estoi guaj orj irchiheed guilgana gej yaj bodoj chaddag umbuunuud we!
2015-06-02
orgi:
Chi chadahgui see. amisgaa
2015-06-02
Зочин:
turiin tuluu ogtono gegcheer dood taliin nuhur iluu shdee, tiim l surhii yum bol il garch ireed helee ch
2015-06-02
unen:
suurin deeree xed xubichix yumaa, ta nar shig xereggui xumuus alga daa,. ter xajuud ni baigaa zaluu neg ix chuxal tsarailchixaj, xen negen nas baraad gashuudsan yum shig
2015-06-02