Өнөөдөр Бурхан багшийн их дүйчэн өдөр тохиож байна. Энэхүү өдөрт зориулан шашин, урлагийн олон үйл ажиллагааг зохион байгуулж байна. Гандантэгчинлэн хийдэд маани хөгжөөж, Алтан Соёмбот тугийг “Сэмбэрэм”-тэй мандуулан, Бурхан багшийн Ринсрэлийг залснаас гадна “Сэмбэрэм”-тэй /Бүрнээ/, Мандал өргөх ёслол боллоо.
Их дүйчэн өдөрт зориулсан арга хэмжээ одоо “Болжмор Бодьсадва” жүжиг болон бусад урлагийн тоглолтоор үргэлжилж 17:00-19:00 цагт гороо эргэснээр өндөрлөнө.
Уншиж байна |