Зорчих хэсгүүдэд самбар байрлуулжээ
2015-06-02

Хүүхдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан “Оргил өөд”  клубын гишүүд хүүхдүүдээ дагуулан алхалт хийж, Богд уулын Дашийн хад руу гардаг гарц дээр “Гал түймрээс сэргийлэх анхааруулга” бүхий самбар байрлууллаа. Энэхүү алхалтыг зохион байгуулснаар эх орны ирээдүй болсон бяцхан иргэдээ байгаль орчиндоо ээлтэй хүмүүс болгож өсгөж төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулж байгаа аж.

 

Нөгөө талаар иргэд эрүүл, тайван амьдралыг эрхэмлэж, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэн ууланд алхах нь нэмэгдэж байгаа ч байгал орчны аюулгүй байдлыг алдагдуулж гал түймэр алдах, хогоор бохирдуулах үйлдэл гарсаар байдаг.  Иймл тус клубын гишүүд байгал орчноо хамгаалж, аюулгүй цэвэр таатай хэвээр нь хадгалах уриалгыг гаргаж, ОБЕГ-тай хамтран “Гал түймрээс сэргийлэх сарын аян” өрнүүлж байгаа юм.

 

Аяны хүрээнд өөрсдийн хөрөнгө хүчээр гал түймрээс сэрэмжлүүлэх самбарууд хийж Цэцээ гүний оргил өөд зорчдог хэсэг болох Төр хурахын ам, Манзушир хийдийн гарцууд дээр байрлуулсан байна. Түүнчлэн алхалтын зам дагуух хогийг түүж бөөгнүүлээд уулнаас аваад буудаг бөгөөд  байгаль дэлхийд ээлтэй, соёлтой аялахыг иргэдэд анхааруулж, төрийн болон төрийн бус байгууллагуудыг энэ аянд нэгдэхийг уриалж байгаа ажээ.

 

П.Наран  

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Showchid zarim ni ydahgui ih hyrald ner devshine biz.
2015-06-02