“Тавантолгой”-н гэрээ олон хууль, тогтоомжийг зөрчсөн
2015-06-02

Гэрэл зургийг MPA.MN

“Таван толгойн нүүрсний ордыг хөгжүүлэх талаар авах арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ-ын хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн хуралдаан Төрийн ордны  “А” танхимд хаалттай хуралдаж байна. Хуралдааны үеэр ажлын хэсгийн ахлагч Л.Эрдэнэчимэгээс зарим зүйлийг тодруулсан юм.

 

-“Тавантолгой”-н ажлын хэсгийн ажил шийдвэрээ хэзээ гаргах вэ?

 

-Өнгөрсөн хугацаанд Засгийн газар болон холбогдох байгууллагуудаас мэдээлэл авсан. Нийт 13 хүсэлтэд албан бичгийнхээ хариуг авсан. Мөн 3000 гаруй хуудастай материалд дэд ажлын хэсэг ажиллаад 50 гаруй хуудастай дүгнэлтийг бэлэн болгоод байна. Хүссэн зарим материал ирэхгүй байгааг өнгөрсөн хугацаанд ярьж ирсэн. Тухайлбал, гэрээний англи хэл дээрх хувилбар өгөхгүй байна. Яагаад өгөхгүй байгааг ойлгохгүй байгаа. Асуудал гарвал англи хэл дээрх эх хувилбараар Лондонгийн арбитрийн шүүх дээр очих учраас бид нэхээд байгаа юм. Засгийн газрын хэрэг, эрхлэх газраас материалаа бүрдүүлээд өгчих юм бол 2-3 хоногийн дараа шийдвэрээ гарна.

 

Ажлын хэсэгт өгөхгүй байгаа бас нэг материал байгаа. Тэр нь 2014 оны Засгийн газрын 268-р тогтоолыг батлах протокол. Уг тогтоолд “Тавантолгой”-н орд газрыг шалгаруулах тендерийн 7 зүйлтэй шалгуур байгаа. Үүнд хэд, хэдэн зүйлд нэг компанийг шалгаруулах зорилгоор хийгдсэн гэсэн дүгнэлтийг бид гаргасан. Тиймээс уг протоколыг авч үзэж байж Засгийн газрын аль гишүүнээс ямар санал гаргасныг мэдэх шаардлагатай байна. Гурав дахь материал нь бол хөрөнгө оруулагчдын зүгээс санхүүгийн байдалд дүн шинжилгээ хийсэн бие даасан мэргэжилтнүүдийг ажиллуулж дүгнэлт ирүүл гэсэн. Тус материал мөн ирээгүй байна. Гэхдээ бид энэ материалуудыг интернэтээс олж авсан. Түүнд тайлан, олон улсын дүн шинжилгээ багтсан. Ер нь 3 хоногийн дараа эцсийн дүгнэлтээ гаргаж, УИХ-ын даргад хүргүүлнэ. Дүгнэлтэд орох асуудлаас дурдвал, ямартаа ч “Монголын төмөр зам” компани 51 хувиа эзэмшээд урагшаа чиглэсэн Гашуун-Сухайт-Ухаа худаг чиглэлийн төмөр зам болон зүүн чиглэлийн 1300 км төмөр замынхаа асуудлыг хөрөнгө оруулагчид хамтад нь шийдэх ёстой гэсэн дүгнэлтийг гаргаж байна. 2010 онд шалгарсан 6 компанидаа дахин хүсэлт тавиад тендерийг мөн дахин зарлах боломжтой байх.

 

Тус зургаан компаниасаа хамгийн эхэлж замд хөрөнгө оруулалт хийх компаниа шалгаруулъя. Тэр компанидаа Тавантолгойн олборлолт хийх эрхийг өгье гэдэг дүгнэлт гаргахаар ажиллаж байна. Энэ дүгнэлтийг гаргаснаар олборлогч компанийн шалгаруултад “Энержи Ресурс”, “Эрдэнэс Тавантолгой”, “Монголын төмөр зам” болон Япон, Хятад, Орос зэрэг аль ч улс орны компани хамтран оролцох бүрэн боломжтой. “Тавантолгой”-г хөдөлгөх дараагийн ажил энэ юм. Мөн 1072 хувьцааны асуудлаар дүгнэлтдээ оруулах нь чухал байгаа. “Тавантолгой” нийт 15 тэрбум хувьцаа гаргасан байдаг. Үүнийг нэрлэсэн үнээр нь тооцоход 14 их наяд төгрөгийн хувьцаа болно.

 

2.1 сая иргэн болон аж ахуй нэгжүүдийн хувьцаа 1.5 их наяд төгрөгөөр үнэлэгдэж байгаа. Тэгэхээр Монгол Улсын Засгийн газар өөрийн эзэмшиж буй хувьцааг хэнд, хэрхэн эзэмшүүлэх нь өөрийн эрхийн асуудал. Харин иргэдийн болон аж ахуй нэгжүүдийн хувьцааг цааш нь дамжуулан хэн нэгэнд ашиглуулах гэж байгаа бол зөвшөөрлийг нь авах ёстой. Эсвэл нөхөн төлбөрөө төлөх ёстой. Тиймээс Засгийн газар энэ хувьцааг 1.5 тэрбумаар худалдаж аваад, дараа нь хэрэгжүүлэгч компаниудад өгч болох юм. Ийм дүгнэлттэй учраас 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах заалтыг гэрээнд тусгаж өгөх шаардлагатай гэж үзэж ярилцаж байна.

 

-51 хувийг “Эрдэнэс тавантолгой” өөрөө эзэмшихээр дахин тендер зарлах нь гэсэн яриа гарсан?

 

-“Эрдэнэс Тавантолгой” компани дангаараа эзэмших шаардлага байхгүй. “Эрдэнэс тавантолгой” болон “Энержи ресурс” компани орох, орохгүй тухай асуудал биш. Бүх компаниудад нээлттэй. Өөрөөр хэлбэл хөндлөн чиглэлийн төмөр замыг барих 3.1 тэрбум ам.доллар, урагшаа чиглэлийн 268 км төмөр замыг барих 1 тэрбум ам.доллар гээд нийтдээ 4.5 тэрбум ам.долларыг төмөр замд гаргаж чадах тэр компани л Тавантолгойн олборлолтын ажилд оролцох нь зүйтэй юм байна гэж харж байгаа.

 

-Тэгэхээр сая боловсруулсан гэрээ цааш явахгүй гэсэн үг үү?

 

-Бид  ийм дүгнэлт гаргаж өгнө. Хэрвээ Засгийн газар манай дүгнэлттэй санал нийлэх юм бол Тавантолгойн гэрээний төслийг буцааж авах байх. Гарах ёстой дүгнэлтүүдийг хэллээ. УИХ-аар хэлэлцэхгүй ч байж болох дүгнэлтийг гаргаж болно. Яагаад гэвэл маш олон хууль, тогтоомжийг зөрчсөн байна. Засгийн газрын тогтоолууд, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зөвлөмжүүд зэрэг 2010 оноос хойш гарсан олон хууль тогтоомжийг зөрчсөн гэрээний төсөл байгаа учраас аливаа нэг хууль, тогтоомжийг зөрчсөн гэрээг УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагагүй.Тиймээс Засгийн газар энэхүү гэрээг буцааж татаад хууль тогтоомжиндоо нийцүүлж оруулж ирэх байх гэж харж байна. Мөн ажлын хэсгээс тогтоолын төслийг бэлтгэж УИХ-д оруулахаар бэлтгэж байна.

 

-Та нэг компанийг шалгаруулах тендер гэж хэлсэн шүү дээ. Энэ нь “Энержи ресурс”-ыг хэлж байна уу?

 

-Тийм. “Энержи ресурс” компани.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Huulich:
Huuli zorchson esehiig ene avgai togtoodog boltsymuu! Huuhduudiig buruu emeer horduulah huuli zorchson bishuu? Mon bol hariutslagaa hulee
2015-06-03
Dahij ardchilsan namiig hezee ch songohgui.:
Yag yamar huuli, togtoomjiin yamar zaaltiig zurschun gej helj chadahgui baij hudlaa yarij tenegee gaihuulahaa boliosoi. Teneg avgai
2015-06-03
Тэргэл:
Шударга бүсгүй шүү
2015-06-02
болд:
та нар таван толгойн тухай гарсан нийтлэл болгонд захиалгат коммент бичигч нар нь их юм . хэдэн арван нөүтбү үк тавьж байгаад гадныхан болон энержиресурсын захиалгаар цалин авч бичдэг юм шигээ . мси эс -д хэдэн нөүтбүүк тавиад хүн хөлслөх юухан байхав . ядарсан арга юм даа . биднийг юу ч мэдэхгүй тэнэг гэж бат итгэсэн бололтой .
2015-06-02
болд:
муу хэлүүлсэн ч гэсэн ард түмнээ гэж боддог л юм байна
2015-06-02
Яана даа:
Ийм дууп гарууд торийн хэргийг шийдэж байхад юун улс орон хогжих, цааш явах!!! Ярьж хэлж байгааг нь ээ чааваас
2015-06-02
Яана даа:
Ийм дууп гарууд торийн хэргийг шийдэж байхад юун улс орон хогжих, цааш явах!!! Ярьж хэлж байгааг нь ээ чааваас
2015-06-02
Зочин:
Шанага авгай болио
2015-06-02
Зочин:
Энержи ресурс болон Энхсайхан нар дахин томоохон олз олж аваад бултах гэсэн болсонгуй ард тумний зая тушлээ
2015-06-02
Jiji:
Эрүү Эрдэнэчимэг 54 хуудастай жорлонгийн цаас бэлтгэсэн юм байна л даа . Их хурлын гишүүдэд хувилж тараавал мөн ч урт жорлонгийн цаас бэлтгэжээ. Эмийн сан Эрчим хүч хоёрыг ялгах чадваргүй бас англи хэлний а-ч үгүй хүн англи хэлээр бичсэн гэрээг ойлгохгүй биз дээ. Ийм тэнэг авгай нар бидний толгой дээр гарчихаад байгаа гутамшигтай юм аа.
2015-06-02
Зочин:
Х.БАТТУЛГЫН ҮНЭГҮЙ ШАХУУ ӨМЧИЛЖ АВСАН БА АВЧ БАЙСАН ТӨРИЙН ӨМЧИТ ҮЙЛДВЭР, АЖ АХУЙ ГАЗРУУД Баянгол зочид буудал, Талх чихэр үйлдвэр, Худалдаа хөгжлийн банк, Улаанбаатар банк, АПУ, Мах Импех, ХИД1, Соёлын Яамны байр, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цемент шохойн үйлдвэр...Ард түмний энэ олон үйлдвэр ганц хүний гарт очоод Монголчуудад юу наалдав, улсад олигтой ч татвар төлсөн юмгүй. Ийм дампуурал руу Тавантолгой орлоо. ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ.
2015-06-02
MCS & ER:
ТА БҮХЭН ЦАГААН ТУГАА ӨРГӨӨ ХАР НҮҮРС УХАА ХУДАГ ЦАГААНХАД ТА НАРЫН МАНДАН БАДАРСАН ҮЕ ДУУССАН МАЛТАЖ УХСАН УХААХУДАГ НӨӨЦ НЬ ДУУСААВАА ХААЯАА ЯАСААН АМАРХААН ДУУСАВАА
2015-06-02
Зочин:
Энержи ресурс дампуурчээ! Ухаа худгаа буцаан авая! Муу нохойд хоол тогтохгуй!
2015-06-02