63 хэргийг мөрдөн шалгаж байна
2015-06-02

Авлигатай тэмцэх газар өнгөрсөн сарын 25-29-ны өдрүүдэд шинээр гэмт хэргийн шинжтэй 2 гомдол иржээ. Нийт 22 гомдол, мэдээллийг шалгаж, 3 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэх, 6 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна.

 

Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 69 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас эрүүгийн 4 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх, эрүүгийн 1 хэргийг түдгэлзүүлэх, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, одоогоор эрүүгийн 63 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хэрэг уусгээд цагдан хориод дараа нь суллаад байвал ард тумний дунд муу нэр авч эцэст нь буруутах учир сайн ажиллах хэрэгтэй
2015-06-02