Төрийн албан хаагч
2012-01-04

Би нэгэн яамны хэлтсийн дарга. Төрийн өмчит компанийн төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн. Гэр бүлтэй. 2 хүүхэдтэй. Хүүхдүүд маань Япон, Австралид төрийн сангийн тэтгэлэг болон төрийн өмчид компаний тэтгэлэгээр суралцдаг.Эхнэр бид хоёрын сарын цалин нийлээд  1 сая төгрөг. Зарлага 4 сая төгрөг. Зайсанд дүүгийнхээ нэр дээр байдаг хаусанд амьдардаг. Хотын төвд өөрийн нэр дээр 3 өрөө байртай. Хоёр  хүүхдийнхээ орон байрыг бэлдчихсэн. Хамаатныхаа хүний нэр дээр ашигт малтмалын лицензтэй.  Хотын А бүсэд дүүгийн нэр дээр газартай. Хотын захад ойн бүсэд зуслангийн байшинтай. Хувьдаа Lexus, BMW машинтай. Улаанбаатарын утааны улирлыг тааруулж хурал, зөвлөгөөн, семинар , сургалт гээд эхнэртэйгээ хамт гадаад орныг зорчихдог. Эхнэрийнхээ ажлыг даргатай нь яриад зохицуулчихдаг. Хоёр хүүхдийнхээ нэр дээр монголынхоо банкинд хадгаламжтай.  Зарим нөхдүүд маань хэл амнаас айгаад, хаширлаад гадаадад мөнгөө байршуулдаг. Бид хоёр ч гэсэн зарим хадгаламжаа гадаадад байршуулахаар шийдсэн.  Монгол банкинд дахь манай нөхдүүд  маань бодлогын хүүг өсгөж,банкууд хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлж  миний  болон нөхдүүдийнхээ  мөнгийг тэрчлэн  өөрсдийнхөө мөнгийг эрсдэлгүйгээр төрийн хамгаалалтад  ямар ч хямралаас үл хамааран өсгөж байна. Надад болон миний нөхдөд УИХ, ЗГ огт падлий байхгүй. Тэд дөрвөн жил болгон ирээд, буцдаг нүүдлийн шувууд. Тийм ч учраас бид нар тэд нараас айж,  эмээж агшдаггүй. Харин ЗГ, УИХ гишүүд маань өөрсдийнхөө компанийг тендерт ялуулж өгөхийг бид нараас гуйдаг жижиг гарууд шүү дээ.  Их хурлын гишүүд маань дахиад сонгогдоод ирвэл  бидэнд ч гишүүдэд ч илүү амар байдаг. Зан зангаа мэдэлцсэн болохоор өгөө аваагаа тохиролцоход илүү дөт. Бид төрийн нарийн бичиг, дэд сайд, сайд , УИХ-ын гишүүн болно гэж мөрөөдөж тэнэгдэхгүй. Бид төрийн бүх нэгж, салбарт байрлаж байнга нэг нэгэндээ тусалж , дэмжиж , амь нэгтэй байдаг. Бид бүх нам, хөдөлгөөн, төрийн бус байгууллагад танилтай.  Биднийг АТГ, шүүх прокурор, төрийн  албаны зөвлөл шалгаж л байдаг. Бид өөрсдөдөө зориулж  тестээ боловсруулж, өөрсдийнхниийгөө  өөрсдөө шалгаж, аттестатчилж байдаг. Тийм ч учраас бид хэнээс ч айдаггүй, агшидаггүй, албан тушаалаасаа буудаггүй. Хэрвээ бидний хэн нэгийг ажлаас халбал шүүхээр заргалдаад, буцаад албан тушаал дээрээ очиж бид чаддаг. Ажилгүй байсан хугацааныхаа цалингаа ч бид авч чаддаг. Бид төрөөс орон байраар хангуулагдах, үр хүүхдээ үнэ төлбөргүй их дээд сургуульд суралцуулах, эмчлүүлэх, сувилуулах,  хүү багатай зээлэнд хамрагдах гэх мэт бас бус олон эрхтэй. Бид бол төрийн мэргэжсэн албан хаагчид.  Бид ерөнхийлөгчийн Тусгаар тогтнолын өдөрт зориулж их хурлын танхимд  хэлсэн үг нь хэрэгжих вий гэхээс айж байна. Монголын хууль  гурав хоног гэдэгт итгэхээс дээ. СЭЗДС- ийн Бизнес удирдлагын магистрант Ч.Раднаа  
Shuud.mn
Сонин хачин
mongol hun:
arai ch dee bugd tiim bishee naad udirdah alban tushaaltnuud l tiim baih
2012-09-14
es zuitei bich:
Tord ajillaj baigaa olon myangan humuusiig ingej doromjilj bolohgui ee. Ene bol niigemd byryy oilgolt ogoh oroosgol uzel bodol baina. Toriin alban haagchid bol tsag nargui ajilladag humuus. Tsalingaas tsalingiin hoorond amia teeseer hamag zaluu nas, bolomjoo alddag. Tetgevert garah uedee orovdoltei humuus baidag shuu de.
2012-07-25
Бодит амьдралыг бараг хэлчих шиг боллоо төрийн албан хаагчид ажлын цагаар гадаад дотоод руу мессенжердэж ажлаа бүтээж суудаг тэнгэрийн умдаг атгасан хүмүүс шүүдээ төрийн энэ нүсэр апрат татвар төлөгч биднийгээ үнэнхүү туйлдуулж байна даа тэнцвэргүй нийгмийн давхраанаас /баян хоосны ялгаа/ болж үймээн самуун болж магадгүй шүү ард түмэн минээ
2012-01-05
xaxaxaxaxaxaxa
2012-01-05
zay yu be.Toriin alband ajildag hvnii 1 hubi ni ingej amidardag baih.vldsen ni tsalingaas tsalingiin hoorond l amidardag sshvv
2012-01-05
Turiin albanii nuugdmal bodit baildiig unen munuur ni bichsen bainadaaa. uuniig mash olon medeelliin heeregsleer tsatsah heregtei. Ug ni shiidej diildeg bol sain baihgui yu. daanch ed nar uursdduu zoriulj buhniig hiideg uchir ard tumnii ugiig nohoi hutscanaas door bolgoson ulsdaa. arga hemjee awmaar ym
2012-01-05
ene medeeeellliiiiiig telewiz.r sain garga
2012-01-04
huuli heregjvel balarlaa shu,
2012-01-04
ENE Ali YAM BE TENDER MENDER YARIHIIG BODWOL ''S'' BOLOW UU
2012-01-04