Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-06-03

09.00 цагт Тусгаар тогтнолын ордны Их танхимд Монгол Ардын Намын Удирдах ажилтны улсын зөвлөгөөний нээлт болно. Зөвлөгөөнд 21 аймаг, 330 сум, нийслэлийн есөн дүүргийн төлөөллүүд оролцоно.

 

 

09.30 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хурлын танхимд "Төрийн архивын удирдах ажилтны зөвлөгөөн" эхэлнэ.

 

 

10.00 цагт ШӨХТГ-аас Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар болон Даатгалын компаний үйл ажиллагааны талаар ташаа мэдэгдэл хийсэнтэй холбогдуулан тус газраас өөрийн байгууллагын хурлын зааланд мэдэгдэл хийнэ.

 

10.00 цагт Амгалан өртөөний ойролцоох 413 дугаар км-ийн гарман дээр Олон улсын гармын өдөрт зориулсан өдөрлөгийн нээлт болно. 

 

 

10.00 цагт НМХГ-аас зохион байгуулж байгаа "Иргэн бүр эрсдэлгүй орчинд" сарын аяны нээлт Хан-Уул дүүрэгт байрлах "Эх Дэлгэр мөрөн" ХХК-ын талбайд болно. Хөтөлбөрийн хүрээнд уул уурхайн тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүд хайрга, дайрга олборлолтын үйл ажиллагаа болон уурхайн зохион байгуулалт, хөдөлмөр хамгаалал,ажлын байран дэх дотоод хяналтыг хэрэгжүүлсэн байдал, нөхөн сэргээлт, үйлдвэрлэлийн технологийн туршлагаасаа солилцох болно. 

 

 

10.30 цагт Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгийн урилгаар Туркменистан Улсын Сайд нарын танхимын Шадар сайд бөгөөд Гадаад хэргийн сайд Р.О.Мередов Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.

 

 

12.00 цагт Зууны мэдээ сонины Үндэсний мэдээллийн төвд "Автомашингүй өдөр" арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ.

 

 

13.30 цагт Улсын дээд шүүх дээр банкны нэг хувийн шимтгэлийн эцсийн шатны шүүх хурал болно.

 

Shuud.mn
Сонин хачин