Сэлэнгэд гарсан түймрийг цурамд оруулжээ
2015-06-03

Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Мөнхтолгой багийн “Ар Цэвд могой” гэдэг газар энэ сарын 1-ний өдөр гарсан түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна.

 

Аймгийн Онцгой байдлын газраас 22 албан хаагч, 2 автомашинтай, сум орон нутгаас 20 хүн, 4 автомашинтай нийт 42 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж түймрийнхээ зүүн талыг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна гэж ОБЕГ-аас мэдээллээ.

 

Мөн Хэнтий аймгийн Цэнхэрмандал сумын Нугаар багийн нутагт энэ сарын 2-ны өдөр гарсан түймрийг аймгийн Онцгой байдлын газрын 12 албан хаагч, 1 автомашинтай, нийслэлийн Багануур дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 12 албан хаагч, 1 автомашинтай, орон нутгийн 34 иргэн, 3 автомашинтай, нийт 58 хүн, 5 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж тус өдрийн 22:00 цагт унтраажээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин