Зепп Блаттер огцорлоо
2015-06-03

Хэдхэн хоногийн өмнө тав дахь удаагаа ФИФА-ийн ерөнхийлөгчөөр сонгогдоод байсан Зепп Блаттер сайн дураараа огцорч буйгаа өчигдөр мэдэгдлээ. АНУ-ын Хууль зүйн яамнаас ФИФА-ийн 14 албан тушаалтныг 47 зүйл ангиар буруутган баривчилсан. Түүнчлэн Швейцарийн эрх баригчид 2018, 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий тендерийн үйл явцыг дахин мөрдөж эхэлсэн байна. Хэдий энэ хэрэг явдалд Блаттер холбоогүй хэмээж байсан ч тэрбээр өөрийн хүсэлтээр огцорч ФИФА-ийн ээлжит бус хурлыг хуралдуулж шинэ ерөнхийлөгчийг сонгоно гэж мэдэгдлээ.

 

Зепп Блаттерыг огцрох мэдэгдэл гаргасны дараа Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишель Платини "Би түүнд огцор, ажлаа өг гэж хэлсэн. Яагаад гэвэл тэр ФИФА-ийн өнгө төрхийг аймшигтай болгож байсан. Найздаа ингэж хэлэх үнэхээр хэцүү байсан. Гэхдээ хөлбөмбөгийн төлөө тэр зоригтой, хэцүү шийдвэр гаргаж чадсан" гэж мэдэгджээ.

 

АНУ-ын Хууль зүйн яамнаас Блаттерийг авлигын хэргээр шалгахаар болсон тул тэрбээр огцорсон гэх мэдээлэл байгаа юм. Харин Швейцарийн ерөнхий прокурор “Зепп Блаттер мөрдөн шалгагдахгүй байгаа. Түүний огцорч байгаа нь авилга, мөнгө угаасан хэргийн талаар явуулж буй байцаан шийтгэх ажиллагаатай холбоогүй” гэсэн байна.

Shuud.mn
Сонин хачин