С.Эрдэнэ:Хүүхдийн эрхийг хамгаалах улсын байцаагчтай болно
2015-06-03

Ерөнхий сайдын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн өргөтгөсөн хуралдаан Төрийн ордонд хуралдаж байна. Тус хуралдаанд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн гишүүдээс гадна аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцож байгаа юм. Хуралдаанаар хүүхдийн хөгжил, хамгааллын өнөөгийн байдал, цаашдын бодлогын чиглэл, 2015-2020 он хүртэл баримтлах хүүхэд хамгааллын бодлогын хүрээний баримт бичгийн төслийг хэлэлцэж байна.

 

Хуралдааны үеэр ХАХНХ-ын сайд С.Эрдэнээс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Хүүхэд хамгааллын асуудлаар ямар шинэ эрхзүйн  зохицуулалт хийгдэж байна вэ?

-Шинэ цагийн хүүхдийн байгууллага үүсэн байгуулагдсаны 90 жилийн ой энэ онд тохиож байгаа. 90 жилийн түүх гэдэг бага хугацаа биш. Үе үеийн олон багш, удирдлага хүүхдийн төлөө маш их зүйл хийж бүтээсэн. Хүүхдийн эрхийн талаар эрхзүйн  цоо шинэ орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна. Хүүхдийн үндэсний зөвлөлийн оролцоог дээшлүүлэхээр ярьж байгаа. Эрх зүйн хувьд тодорхой заалт оруулна. Гэр бүлийн тухай, Гэр бүлийн тухай, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслүүдийг өргөн барьсан. Энэ хуулиудаар хүүхдийн эрхзүйн шинэ орчин бүрдэнэ гэж үзэж байгаа. Хүүхдийн төлөө гэсэн төрийн болон төрийн бус байгууллага олон арваараа байгаа. Тэдний эрх үүргийг тодорхойлох эрхзүйн зохицуулалт тун бага байгаагаас болоод хүүхэд хамгааллын орчныг зохицуулах нь бага байдаг.  Тиймээс Хүүхдийн эрхийн, Хүүхэд хамгааллын тухай хуулийг яаралтай батлах шаардлагатай. Хүүхдийн төлөө үйл ажиллагаа явуулж байгаа байгууллага, ажилтнууд тодорхой эрх үүрэг эдэлж, хэрэгжүүлж чаддаг эрхзүйн зохицуулалтыг бий болгох зорилт тавьж байна.

 

-Хүүхдийн эрх зөрчигдөхөд ямар ямар арга хэмжээ авах хамгаалахаар хуулийн төсөлд тусгасан бол?

-Хүүхдийн эрх зөрчигдөхөд хүүхдийн төлөө байгууллагуудад эрхзүйн чадамж дутагддаг. Тиймээс хүүхдийн  эрхийг хамгаалах улсын байцаагчтай болохоор хуулийн төсөлд тусгасан. Ингэснээр хүүхдийн аюулгүй байдлыг хангах, тодорхой арга хэмжээ авах, торгууль ногдуулах, тэр бүү хэл хүүхдийн өмнөөс өмгөөлөл, нэхэмжлэл гаргах эрхтэй байна. Эцэг эх байх эрх дээр хүртэл асуудал тавин хөндөх эрхзүйн зохицуулалтыг бий болгоно. Ингэж байж хүүхдийн эрхийг хамгааална гэж бодож байгаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ZUV ZUV ZUV:
Zuv demjij baina.Nuguuh ni oligtoi ajlaad tysgai bylantai bolood dorvitoi hyyhdyydii hairiig tatsan hyn boloosoidoo.
2015-06-04
mash zuv:
Ih zuv bodlogo gargasan huuli bna daa
2015-06-03