Төрийн албанаас халагдсан иргэдийн асуудлыг хэлэлцэж байна
2015-06-03

УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны хуралдаан Төрийн ордоны В танхимд болж байна. Хуралдаанаар Төрийн албанаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдөл болон  Боловсролын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийн асуудлаар иргэдээс ирүүлсэн өргөдлийг хэлэлцэж байна.

 

Энэ удаагийн хуралдаанд БХБЯ, БОНХАЖЯ, БСШУЯ, Сангийн яам зэрэг холбогдох яамны төрийн нарийн бичгийн дарга нар, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагуудын дарга нар, Дээд шүүх, Төрийн албаны зөвлөл болон ажлаас үндэслэлгүй халагдсан гэх иргэдийн төлөөлөл хүрэлцэн иржээ.

 

Хуралдааны эхэнд тус байнгын хорооны дарга О.Баасанхүү үг хэлж, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, С.Ганбаатар нар яамдын төрийн нарийн бичгийн дарга нараас асуулт асууж хариулт авлаа. Хуралдаан үргэлжилж байна.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин