Улсын онцгой комиссын 25 жилийн ой тохиож байна
2015-06-03

Монгол Улсад байнгын үйл ажиллагаатай Улсын комисс байгуулагдсаны 25 жилийн ойн баярын хуралдаан Төрийн ордоны Их танхимд болж байна. Баярын хуралд тус комиссын үе үеийн удирдлага, гишүүд, ажлын албаныхан, хамтран ажилладаг байгууллагуудын төлөөлөл болсон 300 гаруй хүн оролцож байна.

 

Ард иргэдийг байгалын гамшиг, үйлдвэрлэлийн томоохон ослоос урьдчилан сэргийлэх, аврах, тусламж үзүүлэх, хор уршгийг арилгах арга хэмжээний бодлогыг цэгцэлж, гамшиг ослын үед үүрэг гүйцэтгэдэг хүч хэрэгслийн бэлэн байдлыг дээшлүүлэх, шуурхай удирдлагын бүтцийг боловсронгуй болгох зорилгоор гамшгийн үед ажиллах олонкомиссыг нэгтгэж байнгын ажиллагаатай болгосон байна.

 

1995 оны тавдугаар сарын 25-ны өдөр 276 дугаар тогтоол гаргаж, байгалийн гамшиг, үйлдвэрлэлийн томоохон осол,хүн, малын гоц халдварт өвчин, цацраг идэвхит болон хүчтэй үйлчилгээтэй хорт бодисын аюул нөлөөллөөс хүн ам, улс ардын аж ахуй, байгаль орчныг урьдчилан сэргийлж хамгаалах, хор нөлөөллийг арилгах ажлыг зохион байгуулах үүрэгтэйгээр анх байгуулагдсан гэдэг.

 

Улсын байнгын онцгой комиссын анхны даргаар Сайд нарын зөвлөлийн орлогч дарга Б.Шаравсамбуу, орлогч даргаар Батлан хамгаалахын сайд, дэслэгч генерал Ж.Жадамбаа, УИХГ-ын дарга, хошууч генерал Г.Махбариад нар ажиллаж байжээ. Тухайн үед УИХГ-ын Төв штаб Улсын байнгын Онцгой комиссын ажлын албаны үүргийг гүйцэтгэдэг байсан аж.

 

Өнгөрсөн хугацаанп Монгол Улсад тохиолдсон гамшигт нэрвэгдсэн иргэдэдэ тусламж үзүүлэх, учирсан хохирлыг арилгах, хойшлуулашгүй сэргээн босох ажиллагаанд Засгийн газар, юулсын онцгой комиссоос нийт 120.9 тэрбум төгрөг зарцуулаад байгаа аж. Тодруулбал, 1990-1996 онд 22.3 тэрбум, 1996-1999 онд 8.8 тэрбум,2000-2004 онд 11.4 тэрбум, 2005-2006 онд 650.0 сая, 2006-2007 онд 5.5 тэрбум, 2009-2015 онд 70.0 тэрбум төгрөг зарцуулжээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
avragch:
tugnii derged baigaa khumuus savkhin gutaltai bainaa. ene duremd baigaa um uu
2015-06-03
Зочин:
ene bolormaa avgai bolimoor yum aa ichih nuur bna uu?
2015-06-03